solongonews
Эр хүч эр зоригийн тэмцээн
2017-04-24 11:01
Хятад, Монголын MMA холимог тулааны тэмцээний тухай

Энэ сарын 10-ны өдөр Шилийнголын мэргэжлийн болон техникийн коллежийн спортын ордонд Хятад, Монголын MMA холимог тулааны урлагийн тэмцээн болсон байна. Энэ удаагийн тэмцээнийг Шилийнголын мэргэжлийн болон техникийн коллеж санаачлан зохион байгуулж, Шилийнголын мэргэжлийн болон техникийн коллежийн спортын сургууль болон Жан Шяопин боксын клуб зэрэг газраас хамтран зохион байгуулсан болно.

Оройн долоон цагт спортын ордонд үзэгчдээр дүүрч удахгүй эхлэх гэж байгаа тэмцээнийг тэсэн ядан хүлээнэ. Оройн долоон цаг хагаст тэмцээний салхийг хагалах 52 кг жингийн тэмцээнд өрсөлдөх тамирчин талбайд орж үзэгч олны анхаарлын төв болсон байна. 52 кг жингийн тэмцээнд Шилийнголын мэргэжлийн болон техникийн коллежийн Чянь Чэн болон Оргил өрсөлдөж, Чян Чэн Оргилыг нэг минутын дотор цохиж унагааснаар тэмцээний ялалтыг олж, тэмцээнийг хөгжөөсөн байна.

MMA нь холимог тулааны тэмцээн болно. Холимог тулааны дүрэм нь нэлээд чөлөөтэй бөгөөд бокс, Бразилын Jiu Jitsu, Muay Thai, бөхийн техник зэрэг олон төрлийг уялдуулж нөгөө этгээдээ ялах тэмцээн аж. MMA холимог тулааны тэмцээнийг биеийн хүндээр нь адил бус ангид хуваадаг. Энэ удаагийн тэмцээн нь эрэгтэй 52 килограмм, 56 килограмм, 60 килограмм, 65 килограмм, 70 килограмм, 80 килограмм, 85 килограмм, 90 килограмм, 100 килограммаас дээших гэж есөн анги хуваасан ба эмэгтэй 60 килограмм, 65 килограмм гэх хоёр ангид хуваан явагдсан бөгөөд Хятад, Монгол хоёр улсын нийт 32 тамирчин уг тэмцээд оролцсон байна. Монголын тамирчдын сургалт, биеийн хөрөнгө, мэргэжил туршлагын хувьд Хятадын талаас давуу байсан бөгөөд бүх ангийн тэмцээнд ялсан бөгөөд Монгол Улсын тамирчин Мөнхболд, Төмөр нар өрсөлдөгчөө нэг минутын дотор ялсан байна.

- Монгол Улсын тамирчид тусгай мэргэжлийн тамирчид бөгөөд улсын аварга, Азийн хүрэл медалийн тамирчдыг ч хамарсан юм. Манай тамирчдын ихэнх нь чөлөөт бокс, холимог тулааны мэргэжлийг саяхан сурч эхэлж байгаа учир их зөрөөтэй байна гэж чөлөөт боксын сургагч н.Энхбаяр танилцуулсан байна.

Хоёр улсын спортын соёлын солилцоог ахиулах зорилгоор Монгол Улсын холимог тулааны багийн тамирчид Шилийнголын мэргэжлийн болон технологийн коллежид хүрэлцэн ирж Хятадын тамирчдын хамт арван өдрийн хугацаатай хамтарсан дасгал хийсэн байна. Үүний дараа Шилийнгол аймгийн хамгийн анх удаагийн MMA холимог тулааны тэмцээн болж үзэгч олны нүдийг хужирласан нь энэ байлаа.

Зохиогч: ХАД
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл