solongonews
”Хэвлэл мэдээллийн нэгдэл хөгжлийг ахиулах хурал” хоёр дахь жилдээ боллоо
2017-12-20 11:33
Өвөр Монголын ”Хэвлэл мэдээллийн нэгдэл хөгжлийг ахиулах хурал” 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

   Хуралд Өвөр Монголын бүх аймаг, хотуудын Суртал ухуулах хэлтэс, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагатай албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцсон юм.


   Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо бүтэн нэг жилийн туршид  хэвлэл мэдээллийн нэгдлийг ахиулах зорилгоор дараах зургаан чиглэлийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Сурвалжилж найруулах явцыг сайжруулсан.

Далан хар студын чадавхийг дээшлүүлсэн.

Нэгдсэн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн гаргасан.

Өвөр Монголын цахим сониныг захиалан уншигчдын тоо 100 мянгаас давсан.

Хятад сонин нэгдмэл хэвлэлийн шинэ үед орсон.

Зургаан харилцан уялдах хэлбэрийг гаргаж, нэгдмэл хэвлэл мэдээллээр цацсан ба гадаад сурталчилгааны нэгдсэн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн бүтээсэн зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл