Үүнд, 40 гол чухал аялал жуулчлалын газар 320 мянган хүнийг угтан жуулчлуулж, 69 сая юаний орлого орсон байна.
Амралтын өдрүүдэд цаг агаар сайхан байсан учир аялан жуулчлагчид олон ба гол төлөв хөдөөгийн агаар салхинд гарах, соёлын аялал хийх, элсэнд аялах зэрэг давамгайлж байлаа.
Амралтын өдрүүдэд хотын дүүргүүдээр жуулчид олон байв. Ууланд авирагчид, хөдөө ялагчдаар гоолдож байв. Хөххотын дүүргийн хувьд Далан хар ууланд авирагчид, Далан харын хээрийн амьтны хүрээлэнд зугаацагчид олон байлаа. Хөххот энэ амралтаар 7.68 мянган жуулчлагчдыг хүлээн авч, 300 сая юаний орлого олсон байна.
Авто замаар аялах машины төлбөр 57 сая юаний төлбөрөөс чөлөөлөв
Амралтын өдрүүдэд Өвөр Монголын Авто замаар аялсан баг машин 1.77 сая байв. Энэ нь нийтдээ 57 сая замаар аялсан төлбөр төлөх байсан бол түүнийг бүгдийг цайруулсан байна.
Хөххотын онгоцны буудал 69 мянган жуулчдыг тээвэрлэжээ
Энэ амралтаар Хөххотын онгоцны буудалд 736 онгоц аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар нэмэгдэж, онгоцоор аялсан хүний тоо 69 мянгад хүрч өнгөрсөн оны мөн үеэс 28.3 хувь нэмэгдсэн байна.
Галт тэргээр аялагчид 470 мянгад хүрэв
Амралтын үед галт тэргээр аялагчид 470 мянгад хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувь нэмэгдэв..
