
Өвөр Монголын малын чухал гаралт нь ямааны ноолуур юм. Олон жилийн турш гадаад дотоодод борлуулалт сайтай байснаар малчдын орлого ч баталгаатай байв. Гэвч зөвхөн ямааны ноолуурын уртыг хөөцөлдсөнөөс чанар муудаж, жинхэнэ ноолуурын өртөг нь буурчээ. Энэ байдалд Вань Ёужы зах зээлийн нөхцөл байдлыг гүнзгий мэдэрч Арвас ямааны ноолуурыг хамгаалж хөгжүүлэхийг зорив.
2008 оны 6 дугаар сард Отог хошууны Засгийн газраас дэмжлэг үзүүлж, “Ордос ямааны ноолуурын групп”-ийн түүхий эд материалын компани болон Отог хошууны мал аж ахуйн чанарыг сайжруулах компанитай хамтран “Арвас ямааны ноолуурыг хамгаалах төсөл”-ийг хэрэгжүүлж, Үзүүр суурингийн Уран Дөш багт ноолуурыг нарийсгах болон чанарыг хамгаалах тусгай хоршоо байгуулан тухайн газрын малчдын ноолуурыг авах, шалган хэмжих ажлыг хийжээ. Вань Ёужы бүхий л салбарынхантай хамтран ажиллаж, ажилчиддаа шагнал урамшуулал олгох зэргээр хэдэн жил хичээн ажиллаж ноолуурын орлогыг нэмэгдүүлж нэр төрлийг хамгаалжээ.
- Ноолуурын ямааг хамгаалахгүй бол нэр төрлийг хамгаалж чадахгүй. Ноолуурын нэр төрлийг хөгжүүлэхэд ноолуурын чанарыг батлах хэрэгтэй гэж Вань Ёужы ярьж байлаа.
Вань Ёужы байгуулсан Эзэн Хан ямааны ноолуурын бүтээгдэхүүний компани нь “Ордос ямааны ноолуурын групп”-ийн түүхий эд материалын компанийн салбар компани болж, Хятад улсын дотоод гадаадын олон ноолуурын компанитай урт хугацааны бизнесийн хамтын ажиллагааг байгуулжээ.
Өнөөдрийг болтол Эзэн Хан ямааны ноолуурын бүтээгдэхүүний компанийн орлого 500 сая юанийг давж, 2000 онд Ордосын алдарт брэндээр үнэлэгдэж, Хятад улс хийгээд Өвөр Монголын хэмжээнд борлуулалтын сүлжээ дэлгүүр болон Ордос хотын мал аж ахуй тариалангийн аж үйлдвэрийг байгуулж, Хятад улсын ядуурлыг бууруулах тэргүүн аж ахуйн яруу алдрыг хүртжээ.
