Гадаад Явдлын Яамны хөх тэнхимд 7 дугаар сарын 21-ний үдээс хойш “Нээлтэт Хятад улс: Сүрлэг Үзэмжит Өвөр Монгол таван тивийн зочдоо угтнам” - Гадаад Явдлын Яамны Өвөр Монгол орныг дэлхий дахинд танилцуулах үйл ажиллагаа зохиогдсон юм.

Дэлхийн 130 гаруй улс орноос Хятад улсад суугаа элчин сайд болон Олон улсын зохион байгуулалтын төлөөлөгчид, Хятад Гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, дэлхийн 500 хүчирхэг болон Хил дамнасан аж ахуйн нэгжийн хэсэг хариуцлагатай албаныхан, Гадаад Хэргийн Яамны зэрэг Хятад улсын холбогдох яам байгууллагуудын хариуцлагатай албаныхан, ӨМӨЗО-ны холбогдох салбар, бүх аймаг, хотын гол хариуцлагатнуудаас бүрдсэн 500 гаруй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд оролцлоо.


Хурлын талбайгаас гадна, үзэсгэлэнгийн чиг бүс тохируулсан байна. Гол үзэсгэлэнгийн төвийг дөрвөн хэсэгт ангилж, монгол үндэстний таашаадаг улаан, ногоон, хөх, цагаан дөрвөн соргог өнгийг хэрэглэн улаан өнгөөр сүр сүлд - Гэрэл цацрангуй Өвөр Монгол, ногоон өнгөөр хөг айзам - Нээлттэй Өвөр Монгол, цагаан өнгөөр цэвэр ариун - Өнгө үзэмжит Өвөр Монгол, Хөх өнгөөр үзэсгэлэнт сайхан - Сүрлэг үзэмжит Өвөр Монгол гэсэн дөрвөн сэдэвт үзэсгэлэнгээр гол сэдвээ тод илтгэж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын дашрамд аж ахуй, нийгэм, амь ахуй болон үндэстний эв нэгдэл зэрэг бүх тал дээр гялалзам амжилт олсон тухай төвлөрүүлэн дэлгэсэн байна.


Өвөр Монголын сүү сүүн бүтээгдэхүүн, Морин хуур, Монгол арьсан зураг, Монгол уран бичлэг .... зэрэг нь онцгойлон харь гадаадын эрхэм зочдын нүдийг хужирлаж байлаа....
