solongonews
Алмазчулуу хонь ямааны арьсаар илгэн цаас хийж, уламжлалт соёлдоо хувь нэмрээ оруулж байна
2019-07-23 10:24
Алмазчулуу хонь ямааны арьсаар илгэн цаас хийж, уламжлалт соёлдоо хувь нэмрээ оруулж байна

  Алмазчулуу 2009 онд их сургуулиа төгссөний дараа Монгол Улсаас гутал импортолж худалдаалж байснаа 2018 оноос эхлэн монголчуудынхаа эрт дээдсээс эдэлж хэрэглэж ирсэн малын арьс ширийн бүтээгдэхүүнийг зах дээр гаргаж, онцгойлон хонь ямааны арьс үнэ хүрэхгүй болсон цагт түүний үнэ өртгийг нь улам нэмэгдүүлье гэсэн зорилгоор Зүүн Үзэмчин хошуунд “Аравт эртний илгэн цаасны үйлдвэр”-ээ байгуулж, нутгийн буурлуудаасаа илгэн цаас хийх мэргэжлийг сурч, илгэн цаас хийж эхэлсэн байна.

Илгэн цаас үйлдвэрлэх ур мэргэжил бол монгол үндэстний өнө эртний гар урлал, Юань улсын үед  улсын бичиг, цэргийн зарлигт уламжлалт аргаар элдсэн илгэн цаасыг хэрэглэж байсан түүхтэй. Илгэн цаас нь хадгалан нандигнах үнэ өртөгтэй.

Монгол залуу Алмазчулуу, хонь ямааны арьсаар илгэн цаас хийж, хонь ямааны арьсны өртгийг нэмэгдүүлж байна.

Алмазчулуу бас илгэн цаас хийх ур мэргэжлийг илүү олон хүмүүст мэдрүүлж таниулахын зэрэгцээ энэхүү өв соёлоо өвлөн уламжлах зорилгоор бүх Өвөр Монгол орон цаашилвал найман муж орны хэмжээтэй илгэн цаас хийх сургалтыг олон удаа эрхлэн зохион байгуулж байна.

Мэдээгээр илгэн цаас нь Япон, Герман, Америк, Англи зэрэг улс орноор өргөн хэрэглэгдэж, эдгээр улс орны нэрт их сургуулийн төгсөх үнэмлэхийг бүгдийг илгэн цаасаар хийдэг бөгөөд Английн хааны язгууртны ураг хуримын баталбарын бичгийг ч бүгд илгэн цаасаар хийж байдаг.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.cctv.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл