
2018 Өвөр Монголын Олон улсын эрчим хүчний их хурал энэ сарын 08-нд Ордос хотод боллоо. Өвөр Монголоос зохион байгуулж байгаа анхны хурал юм. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь хуралд оролцон баярын үг хэлсэн байна.
Хятад улсын холбогдох яам зөвлөлийн удирдлага, нобелийн шагналтнууд, НҮБ-ын төлөөлөгчид, Хятадын шинжлэх ухааны академи болон Хятадын инженерийн академийн академичид гээд 300 гаруй зочид төлөөлөгч хуралд оролцсон байна.
Хурлын үеэр улсын дотоод гадаадын эрдэмтэд Өвөр Монголын эрчим хүчний салбарын тухай судлан ярилцаж, санал бодлоо солилцох аж.
“Шинэ цаг үеийн Өвөр Монголын эрчим хүчний хөгжлийн замыг эрэлхийлье” гол сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус хурал нь гурван өдөр хуралдах юм байна.
