Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх 31 дэх өдрийг тохиолдуулан БНХАУ-ын Эрээн хотын Мансууруулах бодисын эсрэг зөвлөл нь Монгол Улсын цагдаагийн салбартай хамтран 06 сарын 26 -ны өдөр Эрээн хотноо мансууруулах бодисын эсрэг сурталчилгааны ажил өрнүүлсэн байна.
Эрээн хотын АТИХ-ын орлогч дарга Бао Жянь-И, Эрээн хотын орлогч дарга, дотоодыг хамгаалах товчооны дарга бөгөөд мансууруулах бодисын эсрэг зөвлөлийн орлогч эрхлэгч Зүрх, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Замын-Үүд хотын цагдаагийн газрын холбогдох хүмүүс энэхүү үйл ажиллагаанд оролцсон байна.
Хятад, Монгол хоёр тал мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын хилийн аюулгүй байдлыг хамгаалах нь энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан гол зорилго болно.
