ӨМӨЗО-ы 1780 гаруй компани Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцов
2018-11-06 11:18
ӨМӨЗО-ны1780 гаруй компани Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцжээ.

11-р сарын 05-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгджээ. Энэхүү экспод Өвөр Монголын спорт, соёл, радио телевиз, эмнэлэг, боловсон хүчин, санхүүгийн салбарын 1780 гаруй компани бүртгүүлж оролцсон байна.
Алшаа аймгийн Худалдааны Явдлын товчооны Саруул хэлэхдээ, Алшаа аймаг Өвөр Монголын хамгийн баруун бүс нутагт оршин, гадаадтай харилцах талаар өөр бусад бүс нутгийг бодвол сайн бус байдаг. Энэ удаагийн экспод Алшаа айгаас 73 компани хүрэлцэн ирж оролцож байна. Энэхүү боломжийг түшин нүдээ нээж, хараагаа өргөтгөн, олон улсын компаниудаас туршлага суралцан, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэн ажиллаж байна гэлээ.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
