solongonews
Хил дамнан нөхөрлөлөөр цохилсон “зүрх”
2018-12-11 16:30
“Тэнгэрийн элчийн аялал-Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах Бүс ба зам” төсөлд Монгол Улсын төрөлхийн зүрхний гажигтай 40 гаруй хүүхдүүд хамрагдан Өвөр Монголын Ардын Эмнэлэгт мэс засал хийлгэсэн юм.

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгээс "Бүс ба зам" төслийн хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх хоёр дахь ээлжийн ажлыг зохиож байгаа юм.

Монгол Улс дахь үйл ажиллагааг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан бол төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх төлбөр мөнгийг Люйгү группээс хандивлан, Монгол Улсын нийт 100 хүүхдийг эмчлэхээр болжээ.

2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сар болтол Монгол Улсын эхний ээлжийн төрөлхийн зүрхний гажигтай 53 хүүхдийн мэс заслыг Бээжингийн Ань Жэнь эмнэлэг, Бээжингийн Хуа Шинь эмнэлэг, Өвөр Монголын Ардын эмнэлэгт амжилттай хийж, эх орондоо буцсан юм. 2018 оны 10-р сард Монгол Улс дахь хоёр дахь ээлжийн үйл ажиллагааг зохион байгуулж, төрөлхийн зүрхний гажигтай 130 хүүхдээс 47 нь мэс засал хийх боломжтой гэж үзэн Хятад улсад авч ирэн мэс засал хийжээ. Эдгээр хүүхдүүдийн 28 нь Бээжингийн Аньжэн эмнэлэгт, 19 нь Өвөр Монголын Ардын эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна.   

- Хоёр дахь ээлжийн төрөлхийн зүрхний гажигтай 19 хүүхдүүд нас нь бага, өвчин нь хүнд хүүхдүүд байсан. Хамгийн бага нь 4 сартай нялх хүүхэд байсан. Эмч сувилагчийн 6 өдрийн хичээл зүтгэлээр 18 хүүхдийн мэс засал амжилттай болж, 1 хүүхэд хувийн шалтгаанаар мэс засал хийлгээгүй гэж Өвөр Монголын Зүрхний өвчний тасгийн дэд дарга, Зүрхний мэс заслын тасгийн дарга Ли Вэй ярив.

- Эмчилгээний үнэ өндөр, эмчилгээний мэргэжил тааруу зэрэг шалтгаанаас хүүхдүүд маань зүрхний өвчинд тарчлагдсаар ирсэн. Аав, ээж болсон бид ч сэтгэлийн зовлонд унаж явлаа. Мэс засал амжилттай болж, эрүүл саруул хүүхэдтэй адил сэргэлэн цовоо болж, тоглож гүйхийг нь хараад үнэхээр сэтгэл догдолж байна. Хүүхдүүдэд маань хоёр дахь амь нас өгсөн Өвөр Монголын Ардын Эмнэлгийн Хорооны эмч, сувилагч нарт баярлалаа хэмээн эцэг эхчүүд ярив. 

Зохиогч: Ургамал
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл