ӨМӨЗО-ны Соёл ба аялал Аялал жуулчлалын тэнхимээс голлон эрхэлсэн "Хүлгийн нуруунд морьдож, Өвөр Монголоор зугаацъяа” гол сэдэвт Өвөр Монголын адуун соёлыни аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нийтлэх хурал Хөххотод явагдав.
Хуралд 2019 оны “Адуун хийморьтой Өвөр Монгол”-ын 10 зурвас адуун соёлын аялал жуулчлалын зам шугамыг нийтлэв. "Энэ бол Өвөр Монгол орны адуун соёлын аялал жуулчлалын салбарын экологийг эхлээд бодолхийлж экологийн цэвэр хөгжлөөр удирдлага болгосон чанар сайтай хөгжлийн шинэ замыг гуйвшгүй баримталж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулах, бүх орон бүсийн аялал жуулчлал ба дөрвөн улирлын аялал жуулчлалын хөгжлийг ахиулах чухал арга барил болно гэж Өвөр Монголын Соёл ба аялал жуулчлалын тэнхимийн дарга Хэ Жылян хэллээ.
