Түүний 30 гаруй саалийн ямаа нь төллөж эхэлснээр унасан малгай авах чөлөөгүй ажиллана. Мөн энэ жил 20 мү (1га=15мү)талбай тариа тарин малын тэжээл бордоо болгохоор төлөвлөж байгаа аж.
Сүүлийн хэдэн жил Хао Юүнкуань хот орж хөдөлмөр эрхлэн бас бизнес хийв. 2016 онд Хао Юүнкуань гэнэтийн зүрхний өвчинд нэрвэгдэж мөнгө төгрөгний өрөнд унан, ядуу өрхийн тоонд бүртгүүлсэн байна.
Бие нь өвдсөнөөс тэрээр нутагтаа буцсан юм. Нас залуу хөдөлмөр эрхлэхэд ямар ч саадгүй Хао Юүнкуань багийнхаа дарга удирдлагын дэмжлэгээр саалийн ямаа авч маллахаар боллоо.
- Яг тэр үед манай баг саалийн ямаа маллах төслийг хөгжүүлж байсан. Эхлээд би ч ямаа маллах туршлагагүй учир их татгалзаж, бас мөнгө төгрөгний өрөнд орохоос их айсан. Гэхдээ багийн дарга удирдлагаас бидэнд улсын бодлого, ямаа маллах боломж нөхцөлийг нарийн тайлбарлаж өгснөөр бид 15 саалийн ямаа худалдан авч малласан юм. тэгээд нэлээн сайн байсан тул дахин 20 саалийн ямаа авч саалийн ямаа малладаг хамгийн том өрх боллоо. Нэг жилийн хугацаанд сүү, төлийн цэвэр орлого 90 мянган юаньд хүрч амьдрал сайжирсан юм гэж түүний гэргий Юань Рүйшя ярьсан юм.
Саалийн ямаа авсан мөнгөө урьдчилан гурван хувийн нэгийг нь өгч, үлдсэн мөнгөгийг нь гурван жил дотор хувааж өгөхөөр болжээ.
Баянбулаг нэг га нь хөвчийн элсний хөвөөнд байрладаг. Бүтэн жилийн турш ган гачигтай, оршин амьдрахад хэцүү. Уламжлалт бэлчээрлүүлэн маллах хэлбэр нь байгаль орчны өвс ургамлын хөрс шороог талхалж, малчдын үйлдвэр амьдрал нэн хэцүүдсэн юм. Энэ бодит байдалдаа үндэслэн дарга удирдлага нар анхааран хэлэлцсэнээр 2017 оноос саалийн ямаа маллах төслийг хэрэгжүүлж, Ордос хотын нүүрсний товчооноос Хангин хошуутай хамтран 3.7 сая юаний хөрөнгө оруулж, Шанши мужийн Фү Пин шяниас 322 саалийн ямаа оруулж, өвс нөөцлөх, тэжээх, үйлдвэрлэж боловсруулах зэрэг дүүрэг бүтээн байгуулж, саалийн ямаа тэжээх 10 гаруй хашаа саравчийг засан сайжруулсан юм.
- Энэ удаагийн оруулсан саалийн ямаа бол хамгийн сайн үүлдрийн саалийн ямааны нэг. Тус үүлдрийн саалийн ямааны бойжилт түргэн, үржлийн чадвар сайн, ихэрлэх нь олон, сүүний гаралт 600-1000 кг-д хүрдэг гэж Баянбулаг багийн дарга удирдлага танилцууллаа.
Саалийн ямаа маллах төсөл нь “Толгойлогч аж ахуйн нэгж + багийн хамт олон + хоршоо + маллах өрх” хэлбэрийг хэрэгжүүлсэн байна. Саалийн ямаа бүрээс жилд 2500 юань олдог. Тэрээр хатаасан өрөм, ээдсэн сүү, хурууд зэргээс багагүй орлого үүдээд байгаа юм байна.
