Сурвалжлагч 03 дугаар сарын 23-ны өдөр Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооны хүмүүсийн хамт Сүж багийн малчин айлд очиж тэдний амьдралтай танилцсан байна.
- Бид 100 гаруй төл тоссон, нэг ч эндэл гарсангүй. Өнгөрсөн жил Засгийн газаас бидэнд дулаан хашаа саравч, өвс хадгалах хүрээ барьж өгсөн нь төл тосоход сайн нөхцөл болсон байна. Одоо бол төл тосох хамгийн оргил үе, эх мал төлийн амар сайхан байхад Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооноос малын мэргэжилтэн хөдөө буулгаж малын өвчин хижгийн шалгалт хийж, хонины байшинд халдваргүйжүүлэлт хийж, бидэнд их дэмжлэг боллоо. Энэ жилийн хонины мах ч өсөх сураг дуулдаж байна гэж малчин Лянь Бин хашаандаа нялх төлөө арчлангаа ярьж байлаа.
Эрдэнбаатарын гэрт очиход гэргийтэйгээ хамт хонины хашаандаа хониндоо тэжээл ус өгөөд завгүй байв. Энэ жил Эрдэнбаартарынх төл тосох бэлтгэл ажлаа сайн хийжээ. Одоогоор 230 гаруй төл тоссон ба тавдугаар сар хүртэл хашаалан тэжээх төлөвлөгөөтэй гэнэ. Тэрээр:
- Миний хайртай төлүүд, хөөрхөн амьтдаа харахаар л ядралаа мартаж сэтгэл баясдаг гэж ярилаа.
Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн товчооны товчооны дарга Оюунбаатар Эрээн хотын төл тосох ажлыг сайн хийхийн төлөө бид малын хуулийн хэрэгжилтийн ба малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх баг хоёр ажлын баг тохируулж ажиллуулсан юм. Хил дагуух малчин айлуудын хашаа саравчинд үнэ төлбөргүй халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчний хяналтыг бэхжүүлжээ. Шинжлэх ухаан, технологийн зохион байгуулалт хөдөө бууж, малчин айлуудад тэжээл бордоо, үржлийн ажил, тэжээлийн дарш, хашаа саравчны бүтээн байгуулалтын мэргэжлийн талын боловсрол хийсэн. Одоо Эрээн хот нэгэнт 28035 төл тосоод байна гэж ярьлаа.
