Ийнхүү кирил бичгийн сургалт явуулснаар Алшаа Зүүн хошуу болон Монгол Улсын бүх салбарын харилцааг ахиулахад суурь болгох зорилттой юм.
Энэхүү кирил бичиг суралцах ангийг суурь ба дунд анги гэж хоёр ангилсан байна. Кирил бичгийн цагаан толгой, ярианы хэл, зөв бичих дүрэм, орчуулга зэрэг хичээлүүд суралцжээ. Алшаа Зүүн хошууны бүх байгууллага, бүх салбарын ажилтнууд бүхий нийт 140 гаруй хүн энэ удаагийн хичээлд оролцлоо.
- Тус удаагийн хичээлээр Монгол Улсын түүх соёлыг улам сайн ойлгох, мөн хойшдын ажилд их тус болох нь лавтай гэж хичээлд оролцсон Соёлбилиг ярьж байлаа.
Өлзий боомтын бүтээн байгуулалт удирдлагын албаны орлогч эрхлэгч Баямаа:
- Энэхүү сургалтаар бид кирил бичиг сурснаар барахгүй хятад, монгол хоёр улсын боловсрол, соёл, эм эмнэлэг, үйлдвэрлэл зэрэг олон талын хамтралцаа солилцоог ахиулах болно гэж хэлсэн байна.
