
Хангин хошууны Шар Зуу багийн малчин 62 настай Баяндорж гуайн мөрөөдөл ч мөн адил. Тэрээр ногоон өнгийн хүсэл мөрөөдөл ярихдаа:
- Миний өсөж төрсөн өлгий нутаг. Би хөдөлмөрлөж чадвал элс манхныг энхийн ногоон болгохоор хичээнэ гэж байлаа.
Өмнө нь энд хавар өвөлдөө элсэн шуурга гарч, хонь ямаад булагдах нь булагдаж, үхэх нь үхээд Баяндоржийн ой тойнд ногоон өнгийн төсөөлөл огт байгаагүй.
Баяндорж 1983 онд цэргээс халагдах үед хотын ажлаа орхиж, хот суурингийн өрх амаа мал аж ахуйн орны өрх амаар сольж, Хөвчийн элсэндээ буцжээ. Тэрээр ингэж ногоон мөрөөдлөө биелүүлэх уртын урт аяллаа эхлүүлсэн байна.
- Бүхий л орлогоороо чиг мод худалдан авна. Услах гэж хэдэн арван газрын цаанаас тэмээгээр ус зөөнө. Нэг удаа тариад эдгэрэхгүй бол ахин дахин тарина гэж Баяндорж гуай хуучин гэрэл зургаа гаргаж тухайн үеийн хүнд бэрх он жилийг хуруу даран ярина.
Олон удаагийн ялагдал, олон удаагийн хичээл зүтгэл нь Баяндоржийг зоригжуулсаар ирэв. Одоо түүний 9000 акр нутаг бэлчээрийн 6000 акрыг ногооруулсан аж. Өчигдрийн манхан толгод нь одоо “ногоон банк” боллоо.

Хөвчийн хүмүүсийн элс манхны тухай сэтгэлгээ бол нэг төрлийн үүрэг юм. Хөвчийн хүмүүсийн ногоон өнгийн төлөөх хөөцөлдөл бол цуцалтгүй, мохошгүй юм.
Түүхийн цаг үе бүрд Их Зуу аймаг (Ордос хот) цөлжилтийг сааруулж ойжуулах, экологийн бүтээн байгуулалттай холбоотой бүх төрийн бодлого, тогтоолыг хэрэгжүүлж иржээ. Цөлжилтийг сааруулахад оролцсон аж ахуйн нэгж бүр нугарч бүдэрч явсаар өндийн боссон, хүнд бэрхийг туулсан түүхтэй юм. Цөлжилтийг сааруулах нэгдүгээр фронт дахь малчин өрх бүр заавал ойжуулж ногооруулах зориг, итгэл хүслээ үе дамжин улбаалсаар байна.
Өнөөдөр Хөвчийн элс хөрсжин ногоорч, Хөвчийн хүмүүс урам зоригоо хөвчлөн, аяллаа дахин эхлүүлэв. Элсэн гүнд ногоон өнгө долгиолно гэдэгт бид итгэл дүүрэн байна.







