
Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль нь 1957 онд байгуулагдсан Өвөр Монголын Урлагийн Сургууль юм. 1987 оны 3 дугаар сард Өвөр Монголын Урлагийн Сургууль нэрээ Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургууль хэмээн сольжээ.
2012 онд ӨМӨЗО-ны ардын Засгийн газраас эдийн засаг нийгмийн хөгжил, үндэстний соёлын хүчирхэг орныг байгуулахад мэргэжилтэн хүмүүжүүлэх, үндэстний соёлыг мандуулан хөгжүүлэх шаардлагаар бакалаврын сургалтын тусгай урлагийн сургууль байгуулахаар болжээ. 2015 онд Боловсролын яам болон ӨМӨЗО-ноос Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуулийг тусад нь Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль болгохоор албан ёсоор зөвшөөрөв.
Тусдаа гарсан Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль нь ӨМӨЗО-ны шууд харьяа их дээд сургууль, бакалаврын сургалтын боловсролоор гол болгож, ӨМӨЗО-ны эдийн засаг нийгмийн хөгжилд шаардагдах мэргэжилтэн хүмүүжүүлнэ.


