solongonews
Д.Ганхуяг: - Хятад, Орос, Монголын аж ахуйн коридор бүх дэлхийн хөгжилд их аз тохиол авчрах болно.
2017-07-23 00:24
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг хүргэж байна.

   Тэрээр:

- Одоогоос нэг сарын өмнө би Өвөр Монголд айлчилж, тухайн газрын удирдлагуудтай хоёр талын солилцоо хийхийн хамт зарим соёл түүхийн аялал жуулчлалын газруудаар зочлон танилцсан. Өвөр Монгол орныг маш сүрлэг үзэмжтэй гэж хэлж болно. Мөн би Өвөр Монголын хөгжлийг олж анхаарлаа.

Өвөр Монголын хөгжил Хятад улсын төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарал татаж байна. Ялангуяа, өвөрмөц онцгой аялал жуулчлалын эх баялаг, байгаль орчны хамгаалалт, мөн цөлжилтийн эсрэг ажлын ололт амжилт, орчин үеийн хотыг хөгжүүлэх ухаалаг төсөл, органик хүнсний үйлдвэрлэл, цэвэр ногоон экологийн орчинд ээлтэй эрчим хүч … Эдгээр нь бүгд Өвөр Монгол орны ирээдүйн хөгжлийн хүчирхэг чанга хөдөлгүүр болж, бидний хамтралцаагаа цаашид өргөжүүлэхэд өргөн уудам нөхцөл боломж, орон зайг хангасан байна.

Хятад улстай бүх талын бодлогын түншлэлийн харилцааг байгуулах нь Монгол Улсын гадаад харилцааны дипломат бодлогын дундах нэг гол агуулга бөгөөд Өвөр Монгол орон бол Монгол Улс ба Хятад улсын хамтралцааны гүүр холбоос юм. Бидэнд маш олон нийтлэг чанар бий бөгөөд соёлын уламжлал ба амьдралын арга хэлбэрийн хувьд маш ойролцоо байдаг. Бид Өвөр Монгол оронтой 3200 км-ын хилийн шугамтай, хоёр хилийн холбогдсон цэг нь Орос, Европ тивд нэвтрэх зам  шугамын чухал хэсэг ба харгалзсан суурь тоног төхөөрөмжтэй байдаг. “Нэг бүс нэг зам”-ын  төслийн зургаан том коридорын нэг болсны хувьд - Хятад, Монгол, Оросын аж ахуйн коридор бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн бодлого нь бүрэн холбогдож, бидний газар орон ба бүх  дэлхийн хөгжилд асар их аз тохиол авчрах болно гэж хэлсэн байна.

 

 

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл