Дүгүймаа буурал дарга Ши Жиньпиний гараас шагнал хүртлээ
2019-09-29 16:50
Дүгүймаа буурал дарга Ши Жиньпиний гараас шагнал хүртлээ.
2019 оны 09-р сарын 29-ний өдрийн үдээс өмнө БНХАУ-ын Улсын гавьяаны тэмдэг болон Улсын яруу алдрын цол олгох ёслол Бээжин хотноо боллоо.

ӨМӨЗО-ы Улаанцав хотын Дөрвөд хошууны Номгон сумын уугуул Дүгүймаа гуай “Ардын жишээч” улсын яруу алдрын цол хүртэж, дарга Ши Жиньпиний гараас шагналаа гардан авлаа.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, шинэ Хятад улсын бүтээн байгуулалт, хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан гавьяат үлгэр жишээч хүмүүсийг хөхүүлэн сайшааж, үндэстний зориг санааг бадруулан мандуулах зорилгоор 42 хүнд улсын гавьяаны тэмдэг, улсын яруу алдрын цолыг олгожээ.




Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
