ӨМӨЗО-ы ядуурлаас ангижруулах алба сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ы ядуурлаас ангижруулах ажлыг бүх талаар сайжруулахын зэрэгцээ бүртгэлтэй ядуу буурай айл өрхийн 115 мянган хөдөлмөр хүчинд ойн хамгаалагчийн ажлын байрыг олгосон байна.
Ядуу буурай бүс нутаг болон экологийн байгаль орчин муу газрын нөхцөл байдалд зохицуулан Өвөр Монгол Хятад болон ӨЗО-ы 70 хувиас дээших гол экологийн байгаль орчны бүтээн байгуулалтын үүргийг 57 ядуу буурай хошуу шяньд төлөвлөсөн юм. Экологийн бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгө, ойн бүсийг хамгаалах болон тосгоныг цэвэрлэх зэрэг шинээр нэмэгдсэн ажлын байранд бүртгэлтэй ядуу буурай хүн амыг эхэнд нь ажлын байраар хангажээ.
Өнөөдрийг болтол Өвөр Монгол ядуу буурай хошуу шяний ойжуулан ногооруулах тусгай хоршоог байгуулан, шаардлагыг хангасан хоршоог ойжуулах төслийг хариуцуулан өгч, ядуу буурай айл өрхийн хөдөлмөр хүчийг ажлын байраар хангасан байна.
Өвөр Монгол ядуу буурай айл өрхийн хөдөлмөр хүчинд экологийн бүтээн байгуулалтын ажилд оруулах тусгай сургалт явуулж, ойн бүсийн өвөрмөц бүтээгдэхүүний бэрндийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, тэжээж үржүүлэх, уламжлалт гар урлал, аялал жуулчлал зэрэг салбарыг хөгжүүлэн ядуурлыг бууруулах ажлыг бэхжүүлсэн юм.
Өвөр Монгол 2020 он гэхэд ядуу буурай хүн амыг байгаль орчны хамгаалалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн төсөлд хамруулан, орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл амьдралын түвшнийг сайжруулах зэрэг талд хичээн ажиллаж байна.
