Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн ордонд зохион байгуулагджээ.
Үзэсгэлэнг Хятадын шинжлэх ухаан, технологийн ордон санаачлан, Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн ордон хамтран зохион байгуулсан бол Хятад улс байгуулагдсаны 70 жилийн хугацааны шинжлэх ухаан, технологийн салбарын тогтоосон амжилтыг дэлгэсэн болно. Үүнд: Сансар аялал, астрофизик, мэдээлэл харилцаа холбоо зэрэг сүүлийн жилүүдийн Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын 40 төрлийн шинжлэх ухаан, технологийн салбарын тогтоосон амжилтуудыг хамарсан байна. Тус үзэсгэлэн 06-р сар болтол үргэлжлэх болно.
