solongonews
ӨМӨЗО-ы нам засгийн төлөөлөгчид Жэжян мужтай танилцав
2018-08-24 16:51
ӨМӨЗО-ы нам засгийн төлөөлөгчид Жэжян мужтай танилцсан байна.


ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн 08-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Нам засгийн төлөөлөгчдийн багийг дагуулан Хятад улсын Жэжян мужтай танилцсан байна.
Төлөөлөгчид Ханжөү, Хүжөү, Жяшин, Нинбө, Вэнжөү болон Альбаба Шиши Park, Мэншян балгас, Ханжөү булангийн шинэ дүүргийн хотын төлөвлөлтийн ордон, Жили машин судлах хүрээлэн, Биньжян худалдааны явдлын тойрог, Лүн Вань тойргийн жижиг дунд аж ахуйн бизнесийн хүрээлэн зэрэг газруудаар явж, Жэжян мужийн шинэчлэл, инноваци, хөдөө орон нутгийн хөгжил, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, бизнесийн орчинг сайжруулахад гаргаж байгаа ололт амжилт, туршлагыг суралцсан байна.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл