solongonews
Вэнь Гэньжүнгийн жаргалант амьдрал
2019-02-25 11:19
53 настай Вэнь Гэньжүн бол Хөх хотын харьяат Түмэд хошууны Тавансайн багийн нэгэн эгэл жирийн тариачин.

    Тухайн жил их сургуульд шалгалт өгч орсон боловч амьдрал ядуу буурайгаас болж сургуульд явж чадсангүй. 2016 оноос өмнө түүний амьдрал мөн л ядуу буурай байлаа, дөрвөн ам бүлтэй тэрээр арван мкв байшинд амьдарч, хоёр охин нь ч сургуульд явдаг. Жилд 10 мү(1га=15мү)эрдэнэ шиш тарин амьдралаа аргацаадаг.

- Тухайн үеийн амьдрал гэдэг үнэн их хэцүү байсан. Цагаан гурилтай хоол ч олж идэхэд хэцүүдэж байсан шүү гэж Вэнь Гэньжүн ярьлаа.

Сүүлийн хоёр жил Вэнь Гэньжүнгийн амьдрал сайжран түүний нүүрэнд баярын мишээл тодорно. Засгийн газрын тэтгэлгээр 90 мкв байшин барьж, хоёр охин нь боловсролын тэтгэлэгтэй болсон аж. Одоогоор том охин нь их сургуулиа дүүргээд ажиллаж байгаа бөгөөд сард 3000 юаний цалинтай, Вэнь Гэньжүн бүсгүйтэйгээ багийн ой шугуйн хамгаалагч, цэвэрлэгчийн ажил хийж хүн бүр сард 400 юаний цалин олдог болсон байна.

Тэд засгийн ачийг марталгүй хичээн ажилладаг. 2018 оноос Вэнь Гэньжүн гэргий 2 мү(1га=15мү) хар буудай туршин тариад уналт өндөр, борлуулалт сайн байлаа.

-өнгөрсөнд1 мү(1га=15мү) эрдэнэ шишээс 1000 юаний орлого олдог. Харин хар буудай бол мү (1га=15мү)бүрээс 3000 юань олно. Энэ жилээс эхлээд бид хар буудай тарихаар төлөвлөж байна гэж Вэн Гэньжүн ярьсан юм. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл