solongonews
Ши Чэн парк ашиглалтад орлоо
2017-07-04 10:46
Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын ихэнх нутгаар бүгчим халуун үргэлжилж байна.

Хотын иргэд нам тайван газраар зугаалан алхахыг хүсдэг. Хөххотын Хотон дүүрэгт байрлах Ши Чэн парк 7 дугаар сарын 3-ны өдөр ашиглалтад орж, иргэдэд нам тайван орчныг бүрдүүлэн өгсөн байна.

Ши Чэн парк нь Хөххотын умард хоёрдугаар тойрог зам болон Баяннуур хойд замын уулзварын баруун өмнөд хэрэгт байрладаг. Нийт 7.6 га талбайтай бол 30 гаруй төрлийн мод тарьж ногооруулсан байна. Хүүхдийн тоглоом наадам, үзэсгэлэнт сайхан өнгө төрх нь хотын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохилог сайхан орчныг бүрдүүлсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Өвөр Монгол Сонин мэдээ сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл