
Таван өдрийн хугацаатай үргэлжлэх тус наадмын үеэр ӨМӨЗО-ы дотоод гадаадын бизнес эрхлэгчид болон жуулчид Баяннуур хотод цуглан, үндэстний ураг хуримын өвөрмөц соёлтой танилцаж байна. Үзүүлбэрийн тоглолтод Хятад, Төвд, Хотон, И, Солонгоос, Манж, Бай, Түжя, Монгол зэрэг үндэстний хуримын өвөрмөц ёслол зохион байгуулж, хурсан олны таашаалд хүрсэн байна.

Энэ удаагийн үндэстний ураг хуримын наадмыг Баяннуур хотын Намын хорооны ухуулах хэлтэс, Хятадын Нийтийн соёл урлагийн судалгааны комисс, Хятадын Үндэстний цөөнхийн соёл урлагийг ахиулах комисс санаачлан зохион байгуулсан бол үндэстний ураг хуримын соёлын өвөрмөц үзүүлбэр, Хятадын өвөрмөц шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн, Баяннуур хотын 7 хошуу шяний органик бүтээгдэхүүний үзэсгэлэн, биет бус соёлын өвийн үзэсгэлэн, үндэстний хувцас загварын үзэсгэлэн зэрэг баялаг агуулгыг хамарч байгаа юм.

