Малчин тариачдыг сургалтад хамруулж, ядуурлаас ангижруулж байна
2018-05-24 17:02
Малчин тариачдыг сургалтад хамруулж, ядуурлаас ангижруулж байна.
Хорчин баруун гаран дунд хошуу нь малчин тариачдад сургалт явуулж, ядуу буурай амьдралаас нь салгаж байна.
Баг тосгоны эмэгтэйчүүд тэр дундаа амьдралын боломжгүй, ядуу буурай гэр бүлийн эмэгтэйчүүдийг монгол хатгамлын сургалтад хамруулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь ядуурлаас ангижрах чухал арга зам болж, орлогыг нь нэмэгдүүлэхэд тус болсон байна.
Өнөөдрийг болтол нийт 1400 гаруй эмэгтэйг боловсролд хамруулж, хүн дунджийн орлого 8000 юаньд хүртэл нэмэгджээ.
- Энэ төрлийн сургалт их сайн байна. Хатгамал хатгаж сураад тариалах ажлын зав чөлөөгөөрөө гэртээ сууж байгаад мөнгө олох боломжтой боллоо хэмээн сургалтад хамрагдсан Цэцэн бүсгүй ярив.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
