
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ӨМӨЗО-ы их хурал 09 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Улаан театрт боллоо. ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн хурлын үеэр үг хэлэв. ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь хурлыг даргалжээ.
Малчин тариачдын төлөөлөгч Хастуяа, аж үйлдвэрлэлийн ажилтны төлөөлөгч Чэнь Эрпянь, сэхээтний төлөөлөгч Жиньхай, сурагчдын төлөөлөгч Цэнгэл нар мөн хурлын үеэр үг хэллээ. Тэд өөрсдийн туулж өнгөрүүлсэн цаг мөчтэй уялдуулан ХКН-ын удирдлага дор БНХАУ байгуулагдсаны 70 жилийн хугацааны өөрчлөлт хөгжлийн түүхэн замналыг эргэцүүлэн, намдаа талархах сэтгэл болон улс орноо хайрлах сэтгэлээ илэрхийлжээ.
Ли Жихэн хэлсэн үгэндээ: - БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд манай нам ажилч хөдөлмөрч, эрэлхэг баатарлаг, оюун билэгтэй Хятад улсын иргэдийг дагуулан олон олон хүнд бэрхийг даван туулж, олон арван гэрэл цацарсан амжилт, нандин туршлага хуримтлуулж, чинээлгээс хүчирхэг болон дэвшсэн. БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жил нь Өвөр Монголын улс төр, аж ахуй, соёл, нийгэм, экологийн бүтээн байгуулалтад түүхэн өөрчлөлт гарсан 70 жил юм. Өвөр Монголын амжилттай туршлага нь намын үндэсний тухай төрийн бодлого, үндэсний орны өөртөө засах байгууллын давуу талыг харуулсан хэмээн онцолжээ.
