solongonews
Хөдөө орон нутагт ажилласан анхны өдөр
2018-07-02 18:31
- Улаанхад хотын Ар Хорчин хошууны Чавга 5 дугаар дунд сургуулийн Багш Буян-Өлзийн хөдөө орон нутагт Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан тухай

Энэ жилийн 05-р сарын 04-нөөс 12-ны өдрүүдэд миний бие Чавга 5 дугаар дунд сургуулийнхаа томилолтоор Шаньдүн мужийн Жанань хотод болсон  Хятад улсын хэмжээний боловсролын сургалтад хамрагдсан. Сургалтын 7 дахь өдрийн үдээс өмнө захирал утсаар холбогдож, нэг яаралтай үүрэг хүлээлгэсэн. Тухайлбал “Сургалтаасаа буцан ирж, Ар Хорчин хошууны ядуурлыг бууруулах ажилд оролцон, хөдөөгийн багийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах тушаалыг хүлээн авч билээ.

Багт ажиллаж байсан ямар ч туршлагагүй, ядуурлыг бууруулах тухай бодлого зохицуулалтын талаар тийм ч гүн мэдэхгүй миний хувьд яаж ажиллах билээ гэж их бодож билээ. Гэвч ядуурлыг бууруулах ажил нь одоогийн хамгийн том үүрэгт ажил!

Ажил үүрэг хүлээсэн миний бие тэр даруйдаа сургалт хариуцсан багшаасаа чөлөө авч, тухайн өдрийн үдээс хойш нутгийн зүг жолоо залж билээ. Замдаа мөн 5 дугаар сарын 13-наас өмнө ажлын үүрэгт ажлын байрандаа гарахыг шаардсан хэд хэдэн утас тосов.

05 дугаар сарын 12-ны өглөө галт тэрэгнээс буунгуут миний бие сургуульдаа хүрч захиралтайгаа уулзан, сургалтын талаар хариу тайлагнахын зэрэгцээ шинэ үүрэгт ажлынхаа тухай ойлголттой болов. Хөдөө орон нутагт ажиллах баг-Балчирууд сумын Шинэ худаг баг!

Ийнхүү үүрэгт ажлаа авсан миний бие Шинэ худаг багийг зорьж билээ. Хичээлийн индрээс тугалын бэлчээр, тарианы үзүүрт ажиллах болж, ядуурлыг бууруулах ажлын халуун цэгт шимтэн орсон. Мөн өдрийн үдээс өмнө багийнхаа хоёр хэсэгтэй хуралдаж, ажиллах багийнхаа байдал, ядуу айл өрхийн тухай анхны мэдээлэл авав.

Үдээс хойш ажлын хэгсийн хүмүүстэйгээ хамт зөвшилцөн, нүдний өмнө биелүүлэх ажлаа хуваан авч билээ.

Дээд удирдах байгууллагын шаардлагаар заавал баг дээр хоноглон, хоол ундаа өөрсдөө хийж, ажлаа газар дээрээс нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн цаг амжин багийн соёлын төвийг суллан нэг ор гаргав.

Ингээд миний багт томилолт авсан өдрүүд эхэллээ. Хятад улсын хэмжээнд эрчимтэй өрнөж буй ядуурлыг бууруулах ажилд миний бие нэг намын гишүүний хувиар гар бие оролцох нь энэ ээ.

Багийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон анхны  өдрийн ажил тун их мөртөө эрчимтэй явагдаж билээ. Оройн хоолныхоо дараа хэдэн айлаар орж, багийнхаа байдлыг зах зухаас нь ойлгохыг хичээв. Оройн найман цаг хагасын үер хурууныхаа хээг үлдээн ажлаа тарах гэж байтал гэнэт утас дуугарав.

“Чулуу ачиж явсан том ачааны машин айлууд дундуур явах гэхэд шинэ тавьсан замыг эвдэхээс хамгаалахын тулд багийн хэдэн залуус маань зогсоогоод байна” гэсэн багийн Ерөнхий нарийн бичгийн даргын утас байлаа.

Тэр даруй очиход багийн иргэд маань яаж ч байсан айлуудын хоорондуур гаргахгүй, зам тавьж байгаа ажилчдын машиныг гаргахгүй аргаа барж байлаа. Би ч аль талд нь зогсохоо мэдэхгүй байлаа. Айлууд хоорондын шинэ замаа бодвол гаргаж болохгүй. Нөгөөтээгүүр зам тавьж байгаа талд нөхцөлийг бүрдүүлэх нь зөв. Учир нь багийн өмнүүр гарах 210  авто зам аль болох эрт нэвтэрвэл манай баг төдий чинээ эрт ашиг хүртэнэ. Миний бие хоёр талтай зөвшилцөн, тайлбар хийсний эцэст ачааны машиныг явуулахаар болж билээ.

Хөдөө орон нутагт ажиллаж байгаагүй миний хувьд хүнд шалгалт болж билээ.

Яах учраа мэдэхгүй байсан өдөр хоног айдас холдон, ажлын арга эвээ олж, эрчимтэй ажиллах итгэл улам бүр дүүрч, ядуурлыг бууруулах ажлаа үргэлжлэн сайн хийхээр миний бие зорилго тавин ажиллаж байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл