solongonews
“Цайны зам” Хятад, Монгол олон улсын өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ Эрээн хотод эхэллээ
2019-01-18 20:40
“Цайны зам” Хятад, Монгол олон улсын өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ Эрээн хотод эхэллээ

Хятад, Монголын “Цайны зам” соёл аялал жуулчлалын солилцоог түлхүү ахиулж, боомтын хотын давуу талыг түшиж, цайны зам дахь өртөө удаагийн гайхамшгийг илүү тод харуулах үүднээс Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Эрээн хот “Цайны зам” Хятад, Монгол олон улсын өвлийн аялал жуулчлалын хоёр дахь удаагийн арга хэмжээ 01 сарын 11-ний өдөр Эрээн хотын Олон улсын морин спортын сууринд нээлтээ хийсэн байна.

Нээлтийн ёслолд Эрээн хотын Засгийн газрын удирдлага, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын удирдлага, зочид төлөөлөгчид, Хятадын хэвлэл мэдээллийнхэн, хоёр орны тамирчид оролцлоо. Мөн үеэр монгол дээлний үзэсгэлэн, Улаанмөчирийн тоглолт, Монгол Улсын Таван мөс хамтлагийн тоглолт зэргийг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн “Цайны зам” Хятад, Монгол олон улсын өвлийн аялал жуулчлалын арга хэмжээнд Хятад, Монгол олон улсын хоккейн тэмцээн, дугуйн тэмцээн, марафон гүйлт, авто уралдаан, цанын уралдаан, Гэрэлт-Од сумны толь багийн малчдын сар шинийн хамтын золголт зэрэг баялаг агуулгатай зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Олон улсын хоккейн тэмцээн энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн байна.

“Цайн зам” Хятад, Монгол олон улсын өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ нь уралдаан тэмцээн, аялал жуулчлалаар дамжуулж, хоёр орны нөхөрсөг найрамдалт харилцааг бэхжүүлж, урлаг спортыг уламжлан дэлгэрүүлж, соёл урлаг, аялал жуулчлалыг илүү түлхүү хөгжүүлэхэд байгаа юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл