
Төрөлх сургуульдаа баярлалаа, төгссөний дараа бид Хятад, Монгол хоёр орны солилцоо хамтын ажиллагааны нөхөрсөг элч болж, сургуулийнхаа ачийг хариулна хэмээн Эрээн хотын нэгдүгээр дунд сургуульд 2014 онд элссэн сурагчдын хонхны баярын үер Монгол Улсаас ирж суралцан төгсөлтийн баяраа тэмдэглэж буй Хулан сэтгэлийн үгээ хуваалцав.
Эрээн хотын Боловсролын товчооны гадаад оюутны албаны ажилтан төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагчдад гэрчилгээг гардуулж өгсөн байна. 2014 онд элссэн 70 сурагч амжилттай сургуулиа дүүргэж байгаа болно.
Хонхны баярын үеэр Эрээн хотын 1-р дунд сургуулийн гадаад оюутны салбарын багш:
- Сургуулиа мартаж болохгүй. Үргэлж сэтгэлдээ бодож, Хятад, Монгол хоёр орны солилцоо хамтын ажиллагаанд нөхөрлөлийн гүүр болж, дэлхийн энх тайвны хөгжилд хувь нэмрээ оруулж, амьдралаа сайхан босгоорой гэлээ.
Тэрээр онц төгсөн оюутан, ӨМӨЗО-ны зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад гэрчилгээ шагналын мөнгийг гардуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь Хятад, Монгол хоёр орны холбогдох боловсролын хамтын ажиллагааны гэрээг идэвхтэй хэрэгжүүлж, сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөх, шагналын мөнгө, тэтгэлэг олгох зэрэг урамшууллын бодлого тогтоосон байна. Энэ нь Хятад, Монгол хоёр орны боловсролын солилцоо хамтын ажиллагааг ахиулах талд маш үр дүнтэй юм. Үүний зэрэгцээ Эрээн хотын боловсрол шинжлэх ухааны товчооноос гадаад оюутны салбар байгуулж, Эрээн хотын 1-р дунд сургууль, Монгол үндэстний сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль Эрээн хот олон улсын коллежид гадаадын харьяат оюутны албыг байгуулж, гадаад оюутны сургалт, хариуцлагын талыг чангатгасан байна. Мөн Эрээн хотоос төгссөн Монгол Улсын сурагчдаас Хятадын Ардын Их Сургууль, Төвийн Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль зэрэг Хятадын өндөр зэрэглэлийн их дээд сургуулиудад үргэлжлэн мэргэжил дээшлүүлж, зарим нь Монгол Улсын Засгийн газрын байгууллага, сургууль, эм эмнэлэг, олон нийтийн чанартай нийгмийн зохион байгуулалтад ажиллаж, зарим нь Хятад, Монгол хоёр улсын хооронд арилжаа худалдаа хийх буюу орчуулагч хийж байна. Монгол Улсын оюутан сурагчид өөрийн улс орондоо Хятадын үлгэр түүхийг ярин Хятадын дуу хоолойг дамжуулан Хятад, Монгол хоёр орны нөхөрлөлийн элч болсоор байгаа билээ.
