“Хөлөг хүрэхүй - Ар хорчин, 2018 оны монгол хэлний нетий цагаан сарын үдэшлэг”-ийг 2018 оны 1-р сарын 14-ний өдөр Улаанхад хотын Ар хорчин хошуунд хийхээр боллоо.

Үдэшлэгийг хийхдээ нетийн хамтын ажиллагаа, APP-гээр холбоо барих зэрэг хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл буюу нетний хүчин зүйлийг ашиглах бөгөөд үдэшлэгээс өмнө бүх Хятадын монгол хэлний цахим хэвлэл мэдээллийн Ар хорчин хошуун дахь сурвалжлага, мэдээлэл, шинэ цаг үеийн монгол хэлний цахим хэвлэл мэдээллийн хөгжлийн тухай семинар, “Ар хорчныг хайрлах шалтгаан” цахим арга хэмжээнд оноо өгөх, үдэшлэгийн тоглолтыг сонгон шалгаруулах, “Ар хорчин сайхан газар” гэрэл зургийн бүтээл болон үдэшлэгийн гол дуу элсэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
