solongonews
Бү Шяолинь Шилийнгол аймагт гарсан ослыг шийдвэрлэх заавар гаргалаа
2019-02-25 16:47
Бү Шяолинь Шилийнгол аймагт гарсан ослыг шийдвэрлэх заавар гаргажээ.

02 дугаар сарын 23-ны үдээс өмнөх 08 цаг 20 минутын үед Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Ень Мань уурхайн ХК-ийн зөөврийн тэрэг налуу замаар уурхайн худаг уруу бууж, ажилчин хүргэх үед тэрэг зогсоох тоормосонд асуудал гарч, автын том осол гарсан байна. Ослын дараа Хянган аймагт ажиллаж байсан ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь тэр даруйд нь хоёр удаа дараалан чухал заавар өгч, 02 дугаар сарын 24-ны өдөр Шилийнгол аймагт хүрч газар дээр нь ажилласан байна.
Тэрээр Шилийнгол аймгийн эмнэлэгт хүрч шархадсан хүмүүсийг эмчлэх ажлыг шалгаж,  шархадсан хүмүүсийг эргэсэн байна. Эмч сувилагчдад талархал илэрхийлэн, шархадсан хүмүүст хамгийн сайн үйлчилгээ үзүүлж, хурдан эдгэхийг хүссэн байна. Төрийн зөвлөлийн чухал заавраар шархадсан хүмүүсийг бүх хүчээрээ эмчилж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийг анхааран халамжилж, ослын шалтгааныг эрин сурвалжилж хариуцлага алдагсдад хариуцлага тооцох хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл