Хуадэ шяний байгаль орчны нөхцөл муу, цөлжилт хэцүү, 60 хувиас дээших ядуу буурай хүн ам цөлжсөн буюу дов газар суурьшин амьдардаг. Иймээс тус шянь өөр нутагт нүүлгэн шилжүүлэхийг ядуурлаас ангижруулах ажлын гол ажил болгон хийж байгаа аж. Хуадэ шяний Чан Шүнь суурингийн Чи Дэ хороололд хүрэхэд шинэ тавигдсан хар зам, шинээр байгуулсан улаан өнгийн байр нь онцгой сайхан харагдаж байлаа.
- Өөр нутагт нүүлгэх ажлын хүрээнд хамрагдсан шинэ хороолол гэж Хуадэ шяний ядуурлаас ангижруулах албаны ажилтан танилцуулав.
2015 онд тосгоноосоо нүүж, 60 гаруй хавтгай дөрвөлжин метртэй шинэ байртай болсон билээ.
Өөр нутагт нүүлгэн ядуурлаас ангижруулах ажлыг ахиулах явцад уг шянь төмрийн хайлш болон хувцас оёх хоёр том аж үйлдвэрийг “Бизнес + ядуу буурай өрх”-ийн загварыг хэрэгжүүлсэн байна. Хот орсон малчин тариачдад тогтвортой ажил олгож, орлогыг нь баталгаажуулах нь нэгэн чухал явдал болно. Тус шянь энэхүү асуудлыг шийдэхийн тулд хөдөлмөр хүч нягтарсан хэлбэрийн ноолуур болон тэмээний ноосны хувцасны аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэн, хот орсон ядуу буурай амьдралтай эмэгтэйчүүдэд ажил олгох асуудлыг шийдэж өгчээ.
Хувцасны аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэв. Үүний зэрэгцээ газар зүйн байршлын давуу тал, цахилгаан эрчим хүчний нөөц баялгийн давуу талдаа суурилан, төмрийн хайлшийн үйлдвэрийг хөгжүүлж, хот орсон ядуу буурай өрхийн эрэгтэйчүүдэд ажил олгох асуудлыг шийдсэн байна. Өнөөдрийг болтол хувцасны аж үйлдвэрлэл болон төмрийн хайлшийн аж үйлдвэрлэл хоёр том онцгой аж үйлдвэр нь 35 мянган иргэнийг ажлын байраар хангасан бөгөөд 63 хувь нь хотод нүүж ирсэн малчин тариачид байв. Ядуу буурай хүн ам 50 хувийг эзлэн, хүн бүрийн жилийн дундаж орлого 38 мянган юаньд хүрсэн байна.
Ядуурлаас ангижруулах үйлдвэрийн тасгаас ашиг хүртэв
- Эдгээр захиалгыг заавал цагт нь амжуулан хийх хэрэгтэй гэж Хуадэ шяний Мэн Түө Ман хувцасны ХХК-ын захирал Жан Фэнюүнь ажилтнууддаа захиж байлаа. Энэ нь Хятадын Шаньдүн мужийн Чиндао хот уруу зөөх гэж буй 200 гаруй мянган ширхэг өвлийн хувцас юм.
Тэ Шань тосгоны ядуурлаас ангижруулах үйлдвэрийн тасагт оёдлын машин эргэлдэж, 20 гаруй ажилтан хувцас оёон тун завгүй ажиллана. Дизайн, эсгэх, эмжээр хэвшүүлэх, оёх, чанар шалгах зэрэг алхам дарааг өнгөрөөгөөд зузаан, зөөлөн тэмээний ноосон өмд гаргаж байлаа.
Өнөөдрийг болтол “Ядуурлаас ангижруулах үйлдвэрийн тасаг” тус шяний 6 сууринд нийт 28 байгуулж, 1035 хүнд ажил олгох асуудлыг шийдэв. 828 ядуу буурай хүн амыг хамарсан байна. Эдгээр ядуурлаас ангижруулах үйлдвэрийн тасаг нь ядуу буурай хүмүүсийн “ажилгүйдэл”, аж ахуйн нэгжийн “ажилчин дутагдах бэрхшээл”-ийг амжилттай шийдэн, тосгон эдийн засгийн хамтарсан орлоготой болж, ядуу буурай иргэд ажилтай, аж ахуйн нэгж ашигтай байх талыг биелүүлсэн байна.
