
ӨМӨЗО-ы оюуны өмчийн эрхийг хамгаалахыг сурталчлах долоо хоног арга хэмжээ болон Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн тавдугаар хугацааны ном унших сарын арга хэмжээний нээлтийн ёслол 04 дүгээр сарын 23-ны үдээс өмнө Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль дээр зохион байгуулагджээ.
19 дэх удаагийн “Дэлхийн оюуны өмчийн өдөр” 04 дүгээр сарын 26-ны өдөр тохиолоо. Энэ жилийн Хятад улсын оюуны эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ нь “Оюуны эрхийг хянамгай хамгаалж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ” гол сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм.
Энэ жилийн сурталчилгааны долоо хоногоор Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль нь оюуны өмчийг хамгаалахыг сурталчлах арга хэмжээ болон ном унших сар арга хэмжээг нэгтгэн, мөн оюуны өмчийг хамгаалах сайн дурын залуучуудын багийг зохион байгуулж, олон нийт болон багш сурагчдад оюуны өмчийн эрхийг хамгаалах ухамсрыг нь дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлж байна.
