solongonews
Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх анхны сургалт Хөххотод боллоо
2018-06-05 20:04
Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх анхны сургалт Хөххотод боллоо

Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх анхны сургалтыг 06-р сарын 01-ний өдрөөс Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Номын сангийн хоёр давхарт эхлүүлсэн юм. ӨМӨЗО-ы Сурган Хүмүүжлийн Танхимын газрын орлогч дарга Жан Яаминь, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн орлогч захирал Жя Вэнь-И болон Өвөр Монголын холбогдох сургуулиудын удирдлагууд тус сургалтад оролцсон байна. Монгол Улсын Улаанбаатар хот, Дархан хот, Төв аймгаас хүрэлцэн ирсэн авто засвар, архитектур, гагнуур, цахилгаан эрчим хүч, хувцасны дизайн, мэдээлэл боловсруулах зэрэг салбарын 60 гаруй мэргэжилтэн энэхүү арга хэмжээнд оролцов.

Жя Вэнь-И нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: - Энэ удаагийн сургалт нь Хятад, Монголын боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагааны чухал эрэлхийлэл бөгөөд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн "Бүс ба зам" санаачилгатай нэгдэн, Хятад,  Монгол хоёр улсын хөгжлийн гайхамшигт үндэс суурь дээр тулгуурласан харилцаа холбоо нь хамтын ажиллагааг сурталчлах, боловсролын салбар дахь хүний нөөц, технологийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо зэрэг талд давуу талаа харуулахад нөхцөл боломж олгож байгаа юм. Энэхүү сургалтад оролцсон мэргэжилтнүүд суралцах боломжийг нандигнан, мэргэжлээ дээшлүүлэн, Өвөр Монголын хөгжлийн байдалтай танилцан, Боловсрол, технологийн талд хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулна гэдэгт итгэж байна гэжээ.

Монгол Улсаас хүрэлцэн ирсэн Гэрэлчулуун багш хэлсэн үгэндээ: - ӨМӨЗО-оос Монгол Улсын мэргэжилтнүүдэд зориулан энэхүү сургалтын боломжийг олгож байгаад баярлаж байна гэжээ. Тэрээр мөн үеэр Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдын энэхүү арга хэмжээнд илэрхийлсэн талархлыг дамжуулсан байна.

Энэхүү сургалтыг Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимаас санаачлан, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль хариуцан зохион байгуулсан байна. Онолын сургалт болон бодит газар дээр нь хүрч суралцах зэргээр 7 хоногийн сургалтыг зохион байгуулж, нэр хүнд бүхий мэргэжилтнүүдийг урьж хичээл заалгасан байна. Тэд Өвөр Монголын музей, Шинжлэх ухаан, технологийн ордон, Улсын зэрэглэлийн их сургуулийн шинжлэх ухааны парк, дээд мэргэжлийн сургуулиудтай танилцав.

Тус сургалтын арга хэмжээ дуусаж, өнөөдөр буюу 06-р сарын 05-ны өдөр төгсөгчдөд мэргэжлийн диплом гардуулан өгсөн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл