Өвөр Монголд олон улсын технологийн экспо болж байна
2017-07-04 11:02
Өвөр Монголд олон улсын технологийн экспо зохион байгуулагдаж байна.

14 дэх удаагийн Хятад /Манжуур/ олон улсын технологийн экспо Манжуур хотод 7 дугаар сарын 3-ны өдөр нээгдсэн байна.
Уг экспо нь “Бодитой, хамтран ажиллах, иновац, хөгжил, нэг бүс нэг замд нэвтрэх, нээлттэй хөгжлийг ахиулах” гэсэн гол сэдвээр гурван өдөр зохион байгуулагдах юм. Хятад, Монгол, Орос зэрэг улс орнуудын өндөр шинэ технологийн бүтээгдэхүүн, шинэ материал, шинэ урлалыг дэлгэн үзүүлэх юм. Энэ нь Хятад улсын умард нутагт болсон зэрэглэл, хүрээ цар, нөлөө зэрэг нь хамгийн их гэгдсэн олон улсын технологийн хамтын ажиллагааны тавцан болжээ.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
