solongonews
Алтан бүсийн тэмцээн монгол бөхийн хөгжилд
2017-08-28 10:33
Бээжингийн эрин зууны Ажнай олон улсын соёл жуулчлалын хязгаарлагдмал хувьцаат компаний захирал Тогтохбаатар 2014 оноос эхлэн олон улсын монгол бөхийн ”Алтан бүс”-ийн тэмцээнийг үүсгэн зохион байгуулж, энэ жил дөрөв дэх удаа хийх гэж байна.

    "Алтан бүс" тэмцээнд Хятад, Монгол, Орос, Америк, Канад зэрэг улс орны шилдэг бөхчүүд зодоглож оролцсон байна. Тэмцээний зорилтын тухайд Тогтохбаатар:

- Хэдийгээр би өөрөө бөх барилддаггүй боловч монгол бөхөө сонирхож дээдэлдэг, монгол соёлоо хайрладаг хүн. Дэлхийн хараанд монгол бөхөө дэвүүлнэ гэдэг миний хүсэл зорилт юм. Монгол бөхөө хөгжүүлнэ гэж олон хүн ярьдаг. “Хэлэхэд амар, хийхэд хэцүү“ гэдэгчлэн гурван удаагийн "Алтан бүсийн тэмцээнийг зохион байгуулахад олон саад тохиолдсон. Монгол бөхийн чанар, үндэстний онцлогыг хадгалж, бөх сонирхогчдын таашаалд хүргэх, монгол бөхийн өмсгөл засал, оноолт, барилдааны цаг, барилдааны дүрмийн талаар уламжлалыг хадгалахыг зорихын дээр дэлхийн хөгжсөн спортын шилдэг дүрмийг шингээх нь монгол бөхийн хөгжилийн зайлшгүй шаардлага. Эрх тэггш, төв голч, чанар чансаа сайтай олон улсын монгол бөхийн Алтан бүсийн тэмцээнийг зохион байгуулан монгол бөхчүүддээ том тавцан хангаж, монгол бөхөө дэлхийн анхааралд хүргэнэ гэдэг миний харалт байгаа юм  гэж тэрээр ярьлаа.

                                 Өнгөрсөн гурван жилийн "Алтан бүс"-ийн тэмцээний тухай

     2014 онд болсон анхдугаар удаагийн олон улсын монгол бөхийн Алтан бүсийн тэмцээнд Монгол Улсын улсын аварга Санжаадамба тэргүүлж, 2015 онд болсон хоёрдугаар удаагийн Алтан бүсийн тэмцээнд Монгол Улсын улсын арслан Бүрэнтөгс тэргүүлж, гурав дахь удаагийн Алтан бүсийн тэмцээнд Монгол Улсын улсын арслан Пүрэвдагва тэргүүлсэн байна. Гурав дахь удаагийн бөхийн тэмцээнд хянагчаар ажилласан  Авга нутагтай бөх Заяа: 

- Гурван удаагийн тэмцээнд хянагчийн багийнхан төв голч, эрх тэгш, шударга хянах, дүрэм тогтоолоо чанга хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд иргэдээс өндөр үнэлгээ хүртсэн байна. Гэвч алдаа дутагдал бас оршсон байлгүй, үүнийг бид үгүйсгэхгүй. Гурав дахь удаагийн Алтан бүсийн тэмцээнд Монгол Улсын н.Баасанхүү болон Өвөр Монголын Баттунгалаг нарын барилдаан жаахан маргаан үүсгэж, бид бичлэгийг нь үзэхэд Баасанхүү Баттунгалагийг хаях үед гар нь хөлд нь хүрсэн. Ингээд бид дүрмийн дагуу Баасанхүүг тэмцээнд хаягдсанаар үзсэн. Басхүү зүүн Баарин хошууны Алтансүх болон Авга хошууны Алтандуулгын барилдаан үзэгчиддэд хүрч очиход хайнцсан маягтай болсон. Бичлэгээс үзэхэд Алтансүхийн гар эхлээд газарт хүрсэн боловч хоёр бөхийн саналаар дахиж барилдан Алтансүх давж байсан. Оноолтын талаар гурван жилийн турш шаваа татаж /шавандаа чуутай бөхийн хувиараар шаваа татна/ шаталжин оноогоор өгсөж барилдав. Цуутай бөхийн хувиараар шаваа татах нь нэг нутгийн сайн цуутай бөхчүүд доод даваанд хоорондоо таарахгүй. Энэ нь эрх тэгш, бөх сонирхогчдын сонирхлыг татаж чаддаг сайн талтай. Барилдааны цагийн талаар хагас цаг орчим байх төдийгүй дараагийн нугалаанд нөлөөлөхгүй нөхцөлд цагийг нь жаахан илүү сунгана. Гурван жилийн Алтан бүсийн тэмцээн ерөнхийдөө маргаангүй байж, бөх сонирхогчдын сэтгэлд хүрсэн сайхан тэмцээн болсон гэж би үзэж байна гэж ярьлаа.

                                                           Ямар асуудал оршиж байна вэ

      Алтан бүсийн тэмцээн бол Өвөр Монголын нэрт монгол бөхийн тэмцээн. Гурван удаагийн тэмцээн нь  амжилттай зохион байгуулагдсан  юм. Гэвч бас өдий төдий асуудал оршиж байгаа нь гарцаагүй. Оршиж байгаа асуудлаа засан сайжруулах нь цаашдын тэмцээнийг амжилттай зохион байгуулахын суурь болно. Энэхүү удаагийн хэвлэлд нийтлэх хурлаар Алтан бүсийн тэмцээнд оршиж буй асуудлын эргэн тойронд Өвөр Монголын шилдэг бөхчүүд, бөх судлаач, бөхийн хорхойтнууд олон талаас санал солилцсон байна. Үүнд, бөхийн хянагчид назгайрч байгаа, бөхийн хянагч, ойчсон бөхчүүд, зураг авч буйгаа хүмүүс талбай дотор дураар гүйж бөх сонирхогчдод саад учруулж байгаа, барьц сонгох үе нааш цааш түлхэлцэж таталцаж байгаа, мөнгө төгрөгөөр барилдахгүйгээр бууж өгч байгаа, зодгийн нэгдэлгүй байдал, том биетэй бөхчүүд нь барилдахгүй назгайрч барьц сонгохыг хүлээх зэрэг асуудлууд оршиж байх тухай өөр өөрийн бодол санал, ажиглалт хийсэн байдлаа ярьж  байсан юм.

        Бөхийн сургагч, Алтан бүсийн тэмцээний хянагчийн зөвлөлийн гишүүн Одсод “Бөхийн тэмцээний хамгийн чухал зүйл бол бөхийн барилдааныг төв голч, хариуцлагатай, шударга, дүрэм тогтоолын дагуу хянах болно. Ийм хянагчдын багаа улам чанаржуулж, Алтан бүсийн тэмцээний барилдах дүрэм тогтоолыг нарийн хянамгай тогтоон, бөх хянагчид энэ дүрмээ сайн мэдсэн байх хэрэгтэйн дээр тэмцээнд оролцох бөхчүүд ч энэхүү дүрэм тогтоолоо сайн мэдсэн байх хэрэгтэй. Хянагчид болохын хэрээр талбайн гадна дэлгээтэй хянах, хэдэн талаас нь камераар зураглаж мадагтай барилдааныг заавал бичлэгийг нь дахин үзэж шийдвэрлэх, мөн үзэгчдийг хүндэлж, талбай хүмүүсийг дураар нь гүйлгэхгүй. Талбайн хамааралтыг чангатгах хэрэгтэй гэж олон талаас дэлгэн ярьлаа. Алтан бүсийн тэмцээн бол олон улсын бөхчүүд оролцдог бөгөөд олон улсын бөхийн хорхойтнуудын анхаарал тавьж байгаа томоохон хмэжээний тэмцээн юм. Иймийн тулд үндэстний онцлог бүхий тэмцээнийг дэлхийн хараанд хүргэхэд заавал төв голч, эрх тэгшийг баримталж, нарийн хянамагай чанга дүрэм тогтоол байх хэрэгтэй нь. 

                                                     Ар, Өвөр Монголын бөхчүүдийн санал бодол

     Гурван удаагийн Алтан бүсийн тэмцээнд Хятад, Монгол, Орос, Америк, Канадийн бөхчүүд оролцож, түүнчлэн жил болгон Монгол Улсын цолтой сайн бөхчүүдийг багтаасан гуч гаруй бөх оролцдог нь тэмцээнд ид хөг нэмж, бөхийн хорхойтнуудын таашаалд хүрсэн юм. Энэ удаагийн хуралд Монгол Улсын бөхчүүдийг төлөөлж оролцсон 2015 оны хоёр дахь удааны Алтан бүсийн тэмцээний тэргүүн, Монгол Улсын улсын арслан Бүрэнтөгс: 

- Монголчууд малгай бүсээ дээдэлдэг ёс уламжлалтай. Энэ сайхан ёс заншлийг дээдэлсэн олон улсын монгол бөхийн Алтан бүсийн тэмцээн жил ирэх тусам улам сайхан зохион байгуулагдаж байна. Зохион байгуулах комиссын урилгаар би гурав дахь удаагаа оролцох гэж байна. 2015 оны хоёрдугаар удаагийн Алтан бүсийн тэмцээнд би маш азтай Алтан бүс бүслээд улсдаа буцсан. Өвөр Монголчууд маань соёлдоо их хайртай, бөхдөө хайртай ард түмэн. Монгол бөхийн хөгжилд хүчтэй хувь нэмэр оруулах нэгэн үйл ажиллагаа бол Алтан бүсийн тэмцээн байх нь зайлшгүй юм. Алтан бүсийн тэмцээн улам чанаржиж, монгол түмэндээ, дэлхий хараанд маш сайхан тэмцээн үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж өөрийн санал бодлоо ярьж байлаа. Мөн Өвөр Монголын мянган бөхийн тэргүүн Зүүн Үзэмчин хошууны Баянжаргал, Баарин зүүн хошууны Алтансүх зэрэг монголын бөхчүүдийн бие тэнхээ, чадал хүч давуу тал, сорио бэлтгэл сайн байгаа. Түүнчлэн Өвөр Монголын бөхчүүдийн сорио боловсрол дутаж байгаа зэрэг талаас нь ярьлаа. 

     Гурван удаагийн алтан бүсийн тэмцээнээр хоёр орны орны бөхчүүд өөрийн үл хүрэлцэх талаа харилцан нөхвөрлөхийн дээр монгол бөхийн соёлд хувь нэмрээ оруулахад бэлэн гэж санал нэгтэй үзсэн байна.

      Дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа Алтан бүсийн тэмцээн нь монгол бөхийн уламжлалыг гүн хадгалсан, өргөн цар хүрээтэй, чанар чансаа сайтай, монгол бөхийн шилдэг соёлыг дэлхийн хараанд сурталчилж чадсан тэмцээн болно. Энэ нь зайлшгүй монгол бөхийн хөгжилд түлхүү нөлөө үзүүлэх юм.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Шилийголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл