solongonews
Сонирхол бол хамгийн сайн багш
2017-04-24 16:46
“Сонголт” гоо сайхны дэлгүүрийн эзэн Солонгын тухай сурвалжилга

Солонго өнгөрсөн жил их сургуулиа төгсгөөд бизнес эрхэлсэн байна. Тэрээр 2012 оноос эхлэн Улаанцавын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл утга зохилын мэргэжилд дөрвөн жилийн хугацаатай суралцсан бөгөөд төгссөний дараа мэргэжлээрээ ажиллаагүй, харин өөрийн сонирхлоороо бизнес эрхэлсэн байна.

Солонго багаасаа ханиад тасардаггүй бие сулхан охин байлаа. Нэг жилдээ өвдөхгүй үе гэж бараг үгүй болохоор аав ээж, багш, найз нөхөд нь үргэлж түүний төлөө санаа зовдог байжээ. Тэрээр 2008 онд тунгалгийн булчирхайн өвчинд нэрвэгдэж, ёстой зүйл бүрийн эмийн идийг шалгаж, аргагүй гормоны эмчилгээ хийж, дөчин хэдэн кг жинтэй байсан бол түүний биеийн жин 60 гаруй болж нэмэгдсэн байна. Бие нь хавагнаж машин унаанд суухад ч маш амаргүй байжээ. Бээжин, Хөххот, Шилийнхот, Улаанхад хот зэрэг газруудаар долоон жилийн турш эмчлүүлсэн ч тус болсонгүй. Солонго урт хугацаагаар эм хэрэглэсэн учир бие нь хордож, тууралт гарах,  харшил гарах болсон байна. Нэг өдөр Солонго халуураад босож чадахгүй болж, үүнээс өмнө урт хугацаагаар эм уусан болохоор амьдралд итгэл алдахад хүрчээ. Яг энэ үед түүний найз нь нэг төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танилцуулахад Солонго хэрэглэж үзжээ. Хоёр сарын дараа харин санаанд оромгүй сайн болсон бөгөөд ханиад хүрэх нь ч багассан байна. Тиймээс өрийн биеэрээ мэдэрсэн уг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг борлуулах ажлаа эхлүүлсэн байна. Солонго дэлгүүрт тус бүтээгдэхүүний нүүрийн тос, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэргийг борлуулах болжээ.

Түүний бизнес эрхлэх замд хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүн нь түүний найз залуу болно. Аав ээж нь түүнийг дэмждэггүй харин их сургууль төгсөөд ажил олж, цалинтай болох хэрэгтэй гэж үздэг байжээ. Гэсэн хэдий ч Солонго шантралгүй өөрийн сонголтоороо ажилласан байна. 2015 онд Солонго бас хувцасны дэлгүүр ажиллуулж байсан бөгөөд бизнес эрхлэх нь түүнд тун бэрхшээлтэй санагдаж байжээ. Харин энэ дэлгүүрээ ажиллуулаад тэрээр өөрийн хийх гэж хүссэн зүйлээ хийж, өдөр бүр баяртай ажилладаг болжээ.

- Сонирхолтой зүйлээ хийх сайхан. Ашиг орлоготой бөгөөд урам зоригтой. Тэгээд цагаа өөрөө чөлөөтэй зохицуулж чадна гэж Солонго өөрийн бодлоо хуваалцлаа.

Зохиогч: БАЯНЦЭЦЭГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл