solongonews
Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын шинэлэг дизайны анхдугаар наадам болно
2018-04-11 20:44
Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын шинэлэг дизайны анхдугаар наадам болно.

ӨМӨЗО-ы “Соёл, аялал жуулчлалын шинэлэг дизайны анхдугаар наадам”-ын хэвлэлийн бага хурал 04 дүгээр сарын 11-ний өдөр Бээжин хотноо болов. Тус наадмыг ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газраас санаачлан, Залуучуудын аялал жуулчлалын зөвлөх Лянь Кэ ПР ХХК хариуцан зохион байгуулж байгаа юм.

ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга Хань Юньшян, Залуучуудын аялал жуулчлалын хяналтын хувьцаа эзэмшигч кампанийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга Жа Дэрүн нар үг хэлсэн байна.

Хань Юньшян хэлэхдээ:

-Энэ наадмаар Өвөр Монголын үндэстний онцлог бүхий соёл, аялал жуулчлалын чанартай брэнд бий болгож, соёл аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээхийг хүсэж байна гэжээ.

Наадам 04-р сарын 11-нээс 07 дугаар сарын 10-ны өдөр болтол “Соёл, аялал жуулчлалын дүр төрхийг түгээх”, “Соёл, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний дизайн”, “Соёл, аялал жуулчлалын нийтийн орон зайн дизайн”, “Онцгой дизайн” зэрэг 4 төрлөөр бүтээл хүлээн авах ба шагналын сан нь 1.1 сая юань юм байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл