Байгаль орчноо хамгаалах, суурь төхөөрөмжөө сайжруулах, сүргийн бүтцээ шинэчлэх, мал аж ахуйн бус орлоготой болох нь ухаан хөдөлмөр тэнцсэн малчин хүний чинээлэг амьдралаа цогцлох зөв бодол ухаан гэдэг.
Саяхан бид энэхүү асуултад чиглүүлэн, “Тэр ч мөн хүсэл зориг, хүч чадал хосолсон эр байх” гэсэн ам дамжсан олны ярианд хөтлөгдсөөр Анан уулынхаа энгэр бэлд сууринтай Шулуун хөвөөт цагаан хошууны Мянгат суурингийн Баянбулаг багийн Батмөнхийг сурвалжилж билээ.

Дунд сургуулиа төгсөөд дахин цааш суралцалгүй, аав ээж, айл гэртээ тус дэм болж, ажилдаа шаламгайлан хөдөлмөрийн хүндийг үүрч явахдаа ой ухаан, хөдөлмөр зүтгэлд түшиглэхэд юу хийсэн ч бусдаас доор орохгүй хэмээн зөвөөр бодож, мал унаа цөөн гээд амьдралд итгэл алдаж зориг мохсонгүй. Харин холыг харж, явцуу гандмал нутаг орондоо хэрхэн зохицуулж, ямар аргаар мал аж ахуйгаа хөгжүүлэх тухай хүнд бодол өвөрлөжээ. Тэгээд нутаг бэлчээр тачиршиж, амьдрал үйлдвэрлэлд хүнд ноцтой нөлөөлөхөд тэрээр 2003 оноос эхлэн жил бүр зохих хэмжээний хөрөнгө оруулж, нутгаа хэсэг бүлгээр битүүмжлэн мод бургас, хөх дарш тарьжээ. Мал аж ахуйгаа тогтуун хөгжүүлэхийн хамгийн үндсэн баталгаа бол өвс бэлчээр ба үйлдвэрлэлийн нөхцөлөө сайжруулахад байгааг эртээс мэдэж, энэхүү асуудлыг шийдэхийг гол болгон, үндсэн бүтээн байгуулалтыг сайн хийж үйлдвэрлэлийн бэлтгэл төхөөрөмжийг бүрэн гүйцэд бүрдүүлэн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, өвсөн хүрээ, малын дулаан саравч, хүрээ хашаа зэргийг бүтээн байгуулж, өвөлжүүлж хаваржуулах малдаа үлэмж хүрэлцэхүйц өвс бордоо бэлтгэдэг бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн автоматчиллыг бүрэн болгов.
“Бэлтгэлтэй бол алзахгүй” гэдэг нь орчин үеийн үлгэр жишээч малчдын онцлог. Он жилийн амьдралын замд Батмөнхийнх учирсан зуд зурханг асуудалгүй туулж, мал сүргээ онд мэнд оруулж ирсэн бөгөөд малаа 200 тоо толгойд тогтворжуулж, жилд 100 гаруй төл тосож, мал бэлчээрийн тэнцвэрийг баталсаар иржээ. Гэтэл нутаг бэлчээрийн эвдэгдэл тачиршил, байгалийн ган гамшиг их болж, малын үнэ ханш муу байгаа нөхцөл байдалд зохицуулж малаа борлуулах ажилд олон жил ухаан хөдөлмөр шавхаж, хур бороо бага, өвс бэлчээр муу, малын тарга хүч барагтай, зах зээлийн борлуулалтын үнэ ханшид чиглүүлэн жилд 2-3 үхрээ өөрөө нядалж худалдах, 40-60 хурга тэжээж худалдан үнэ хүргэдэг байна.
Малаа арчилж, өвс хадлангаа хадаж хураах мал аж ахуйн үйлдвэрлэлээс бусад цаг заваараа арьс ноос худалдах, хонь үхэр нүдэлж зарах, намар өвс хадаж, ачиж тээх зэрэг ажлуудыг ч амжуулан хийдэг болохоор сүүлийн хэдэн жил жилдээ 20-30 мянга юань олж, айл гэрийн жилийн ерөнхий орлого нь ч 80 мянган юаньд хүрдэг болжээ.
