solongonews
Монгол үндэстний хувцас загвар, малгайн дизайны загварын шоу болон шагнал гардуулах ёслол боллоо
2018-08-14 00:58
Монгол үндэстний хувцас загвар, малгайн дизайны загварын шоу болон шагнал гардуулах ёслол боллоо.

15 дахь удаагийн Хятад • Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын нэгэн чухал агуулга болох Монгол үндэстний хувцас загвар, малгайн дизайны загварын шоу болон шагнал гардуулах ёслол 08 сарын 13-ны үдэш Хөххотын Спортын ордонд боллоо.


Анх удаа зохион байгуулагдаж буй Монгол үндэстний хувцас загвар, малгайн дизайны уралдаан нь 06-р сарын 01-нээс эхлэн тэмцээнд оролцох бүтээлийг хүлээн авч, Хятад улсын хэмжээний 234 дизайны 1417 бүтээлээс 61 дизайны 382 загвар, 41 малгайн загварт шагнал гардуулсан байна.

 


Уралдааныг насанд хүрэгчдийн болон оюутны гэсэн хоёр хэсэгт хуваан, хуримын хувцасны загвар, орчин үеийн хувцасны загвар, ёслолын хувцасны загвар, тамирын хувцасны загвар, ажлын хувцасны загвар болон малгайн загвар гэсэн төрлөөр өрсөлдүүлжээ.

Энэ удаагийн Монгол үндэстний хувцас загвар, малгайн дизайны уралдаан нь үзэгчдийн анхаарлыг татсан, монгол үндэстний хувцас загварын чиг хандлагыг шинэ түвшинд хүргэж чадсан тэмцээн уралдаан боллоо.

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл