Хурлын үеэр Хятадын аялал жуулчлалын товчоо, Хятадын Кайфа банк зэрэг Хятад улсын 12 санхүүгийн байгууллагууд төслийн төлөвшилт, ажил эхлүүлэх нөхцөл, зах зээлийн ирээдүй, жишээ үзүүлэхэд тэргүүлэх ба удирдах үйл хэргийг ерөнхийд нь бодсоны суурин дээр, хамтдаа Хятадын 680 шилдэг аялал жуулчлалын төсөл сонгоход нөлөөлж, Өвөр Монголоос 24 төсөл сонгогдсон ба үүнээс Эрээн хотын Хятад, Монгол хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүсийн төсөл багтсан байна.
Хятадын шилдэг аялал жуулчлалын төсөл сонгоход, Хятадын аялал жуулчлалын товчоо маш их дэмжлэг үзүүлж, мужийн зэрэглэлийн аялал жуулчлалын салбар ба холбогдолтой банкны тухайн орон нутаг дахь салбар банкнаас банк болон аялал жуулчлалын зохицуулалтын механизмыг байгуулахыг шаардаж, шилдэг аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн идэвхийг ахиулсан байна. Мөн холбогдох банкны бүх салбар банк нь шилдэг аялал жуулчлалын төслийн бүтээн байгуулалтыг идэвхийг дэмжин, бодлогын дагуу илүү том дэмжлэг үзүүлсэн байна.
