Хятад улс •Өвөр Монголын морин уралдаан, Өвөр Монгол дахь Oлон улсын морин спортын VI наадам энэ сарын 15-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, анхны салбар талбай уралдааныг Шилийнгол аймгийн Шилийнхот болон Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуунд нэгэн зэрэг эхлүүллээ.
“Хятад улсын адууны нийслэл” хэмээгдсэн Шилийнгол аймгийн салбар талбайн уралдаанд 1000 метр болон 2600 метрийн хурдан морины уралдаан, эмнэг уургалах уралдаан, 5000 метр, 8000 метрийн холын зайн уралдаан, 16000 метрийн тэсвэр шандас шалгах уралдаан зэрэг уралдааны зохион байгуулжээ.
Дархан Муумянган холбоот хошууны салбар талбайн уралдаанд 1.42 метрээс богино морьдын 6000 метрийн уралдаан, 1.42 метрээс өндөр морьдын 4000 метрийн жороо морины уралдаан, 8000 метрийн хурдан морины уралдаан, 4000 метрийн холимог цустай морьдын жороо морины уралдаан зэрэг уралдаануудыг зохион байгуулах аж.
Тус наадам 5 сарын хугацаатай үргэлжлэх бол энэ хугацаанд Өвөр Монголын 11 аймаг хотод салбар талбайн уралдааныг хийх бол 34 чухал өртөө уралдааныг багтаасан нийт 1000 гаруй талбай уралдаан явуулж, шигшээ тэмцээнийг Хөххотод зохион байгуулах юм байна.
