solongonews
Ардын урлагийн наадам ​Хөххотод болно
2019-07-26 16:39
Ардын урлагийн наадам ​Хөххотод болно.

Хятадын олон улсын ардын урлагийн XI наадмыг 08-р сарын 23-наас 28-ны өдрүүдэд Хөххотод зохион байгуулах болсныг Хятадын Утга зохиол, урлагийн холбооноос 07-р сарын 25-нд мэдээллээ.

Энэ жилийн урлагийн наадам “Дэлхийн соёл иргэншлийн солилцоог дэмжин харилцан суралцуулж, Бүс ба замын үзэл санааг өвлөн уламжилж, гадаад дотоод иргэдийн сэтгэлийг ойртуулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулъя” уриан дор болж, Монгол, Орос, Иран, Хорват зэрэг 13 улсын урлагийн хамтлагийн 300 гаруй уран бүтээлчдийг урин оролцуулах аж.

Олон улсын ардын урлагийн солилцооны томоохон үйл ажиллагаа болох тус наадмыг Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр 1990 онд үүсгэн зохион байгуулсан юм. Одоог хүртэл арав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Анх байгуулагдсан цагаас хойш таван тивийн 65 орны 162 ардын урлагийн хамтлагийн 3000 гаруй гадаадын уран бүтээлчид тус тоглолтод оролцохоор Хятадад ирсэн бөгөөд үзэгч нь хэдэн саяд хүрчээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл