solongonews
365 мянган ядуу иргэд ядуурлаас гарчээ
2018-11-07 11:11
Өвөр Монгол аж үйлдвэрлэлээр ядуурлаас гаргах ажлыг эрчимтэй хийж, захиалга, “аж ахуйн нэгж + суурин + ядуу буурай өрх ” зэрэг олон төрлийн загвараар ядуу буурай иргэдийн аж үйлдвэр хөгжүүлэх талыг дэмжиж, Өвөр Монголын 365 мянган ядуу буурай иргэдийг ядуурлаас гаргажээ.

Өвөр Монгол аж үйлдвэрлэлээр ядуурлаас гаргах ажлыг идэвхтэй хийж, ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгөний 70 хувиас дээшихийг ядуу буурай иргэдийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулжээ. Хөрөнгө оруулалтын талаар шагналаар нөхвөрийг орлуулах загвараар, төслийн сонголтын эрхийг иргэдэд өгч, ядуурлаас гаргах хөрөнгө мөнгөний талаар зохих нөхвөр олгож байна. 

Өвөр Монгол “аж ахуйн нэгж + суурин + ядуу буурай өрх”, “намын гишүүн + тусгай хоршоо + ядуу буурай өрх” зэрэг аж үйлдвэрлэлээр ядуурлаас гаргах загварыг хэрэглэж, ядуу буурай иргэдийн аж үйлдвэрлэлийн хөгжилд оролцох талыг дэмжиж, орлогын тогтвортой нэмэгдлийг баталгаажуулсан байна. Эд хөрөнгийн ашиг орлогоор ядуурлаас гаргах загварыг сүвэгчилж, ядуу буурай иргэд газар шороогоо түрээслүүлж түрээсэн орлого олох, ядуурлаас гаргах хөрөнгө мөнгөөр хувь оруулан ашиг олох, хөлсний ажил хийн орлогоо нэмэгдүүлж байна.

Ядуурлаас гаргах ажилд тусгай хоршоо, гэр бүлийн тариалан мал аж ахуйн талбай, ядуурлаас гаргах жишээч аж ахуйн нэгж зэргийг дэмжих талын ажлыг сайжруулж байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл