Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, хүүхэд багачууд эх орон өлгий нутаг, хүүхэд насаа магтан дуулж, харилцан суралцах зорилготой зохион байгуулж буй Эрээн хотын Эмэгтэйчүүд багачуудын хөдөлгөөний төвийн Хятад, Монголын сар шинийн үдэшлэг 01-р сарын 14-ний өдөр Эрээн хотын 1-р дунд сургууль дээр боллоо.
Арга хэмжээний үеэр Эрээн хотын Эмэгтэйчүүд багачууд хүүхдийн төвийн бүжиг, хэл яриа, тайзны урлагийн хүүхдүүд болон Монгол Улсын Замын-Үүдийн хүүхдүүд тоглолтоо сонирхууллаа.
Газар газрын онцлогийг харуулсан бүжиг нь үзэгчдийн харааг мялааж, “Чингисийн монгол” хэл яриан жүжиг, Монгол Улсын хүүхдүүдийн “Жижиг алин” зэрэг бүжиг нь тоглолтыг оргилд нь хүргэлээ.
Хоёр орны хүүхдүүдэд харилцан суралцах тавцан болсны дээр бага насаа магтан дуулж, гэгээн саруул ирээдүйгээ харж, эв найрамдлыг эрхэмлэсэн сайхан тоглолт болсон байна.
