Чэнь Жүөлүн Дэлгэрийн ихэр хоёр хүүхэд нь чихэр боорцог авлаа. Дэлгэрийн ихэр хоёр хүүхэд Чэнь Жүөлүнг хараад хөл газар хүрэхгүй баярлаж, энэ гэр бүл аз жаргалаар бялхана. Хоёр жилийн өмнө Дэлгэр баяр жаргал байтугай өөд царай ч үгүй айл байжээ. Ихэр хоёр хүүхэд нь 3 нас хүрсэн ч нэг нь алхаж чадахгүй, мөлхөж байжээ. Дэлгэр гурван үеэрээ 20 м.кв талбай ч хүрэхгүй монгол гэрт амьдарч байсан гэнэ. Дэлгэр эхнэрийн хамт айлын хонь хариулан амьдралаа эвлүүлж байлаа. Бүр аймшигтай зүйл нь нэг шөнө бороо орж хариулж байсан хонин сүрэгт чоно орж, 20 гаруй хонь нь сүйджээ. Юү ч байхгүй Дэлгэр сүйдсэн хонийг юугаар төлөх вэ?
Чэнь Жүөлүн тус багт ирсэн тэр өдрөөс багийн малчдын амьдралтай нэг нэгээр танилцаж явлаа. Дэлгэрийн хүүхдийг эмчлүүлэхээр эмнэлэгт хүргэж, мэс засал хийлгэхээр суурингийн Засгийн газар болон багийн нэгдсэн газраас 9000 юанийн хүсэлт гарган авч, таньж мэддэг хүнээсээ 1000 юань бүрдүүлэн хүүхдэд мэс засал хийлгэжээ. Эрүүл мэндээр ядуурлыг бууруулах бодлогын дэмжлэгээр Дэлгэр эмчилгээний төлбөрийн 10 хувийг нь л гаргасан байна.
Шинэ Барга зүүн хошуу эрүүл мэндээр ядуурлыг бууруулах ажилдаа “нэг нэг өрхөөр дэмжих, нэг хүн нэг арга, нэг өвчтөн нэг жор” зэрэг олон арга авч, шинжилгээний үнэ төлбөр өндөр асуудлыг шийдэж өгчээ. Тус хошуу эрүүл мэндийн том хэмжээний 18 хороо, эрүүл мэндийн тасагтай болов. 300 хүн хүрэхгүй багт эрүүл мэндийн нүүдлийн үйлчилгээний өртөө гаргах, “эрүүл мэндийн жижиг эмийн хайрцаг” өгч эрүүл мэндийн үйлчилгээг хангаж байна. Дэлгэрийн эхнэр:
- Таны дэмжлэгээр хүүгийн маань хөл сайн болсон. Мөн Засгийн газарт баярлаж талархаж байна. Нарийн бичгийн даргадаа баярлалаа гэж байлаа.
Дэлгэрийн хүүхэд мэс засал хийх хугацаанд Чэнь Жүөлүн наана цаана ажлыг нь зохицуулан 3 сар гэртээ харьсангүй. Чэнь Жүөлүн:
- Малчдыг бид сэтгэлдээ бодож явдаг. Малчдын амьдралд тус дэм болох үүднээс дээд удирдлагаас намайг нарийн бичгийн даргаар явуулсан юм. Малчдын амьдрал өдрөөс өдөрт өөдөө дээшилж байна. Би ч их баяртай байна гэж байлаа.
2014 оноос хойш тус хошуунд 572 ядуу буурай өрх байсан бол одоо 90 ядуу буурай өрх үлдэж, 1641 ядуу буурай иргэдтэй байсан бол 226 болон буурсан байна.
