2019 оны Өвөр Монголын Алшаа аймгийн Өлзий боомтын шинээр бүтээн байгуулах буюу үргэлжлэн бүтээн байгуулах төслийн урагштай явагдахыг батлах зорилгоор Өлзий боомтын бүтээн байгуулалтыг удирдах төвөөс сүүлийн өдрүүдэд “Төслийн эхний хугацааны бэлтгэл ажлыг өрнүүлэх тухай мэдэгдэл” гаргав. Энэ нь бүх бүтээн байгуулалтын салбарынхан нэгэнт бэлтгэл ажлаа эхлүүлсэнийг харуулж байна.
Мэдээгээр Өлзий боомтын засмал замыг бүтээн байгуулах ажлыг хариуцаж байгаа Хятад улсын барилгын зургаа дахь төслийн товчооны бүрэн бус ХК-ийнхан ажилтны ажиллах бүс, амьдралын бүс, үйлдвэрлэлийн бүст аюулгүй үйлдвэрлэлийн тухай сургалт зохион байгуулав. Мөн тоног төхөөрөмжөө сэлбэн засах ба барилгын материал худалдан авах ажлаа эмх цэгцтэй өрнүүлэв. Аюулгүй байдлын ухуулгын хаяг дээрх илэрхийллээ сольж, аюулгүй байдлыг батлах тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Үүний зэрэгцээ тус компанийнхан ажилчдаа зохион байгуулж Өлзий боомт хүрэх замын хэсгийн элс шороог цэвэрлэсэн байна. Гэр байшинг бүтээн байгуулах ажлыг хариуцаж байгаа Хүбэй мужийн төслийн бүтээн байгуулалтын компанийнхан аюулгүй байдлын ухуулгын хаяг илэрхийллээ шинэчлэн засах зэрэг холбогдох ажлаа биелүүлсэн. Мөн барилгын машин тоноглол болон ажилчид ажлын байрандаа хүрсэн байна.
Үүнээс гадна, бусад төрлийн бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа байгууллага нэгжийн бэлтгэл ажил ч урагштай явагдаж, Өлзий боомтын бүтээн байгуулалтын ажил тун удахгүй бүх талаар тууштай эхлэх юм байна.
