Тунляо хот “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж, хөх огторгуйг хамтдаа эдлэх” уриан дор 5000 ядуу хүндрэлтэй өвчтөнд үнэ төлбөргүйгээр мэс засал хийж, хараа оруулах төслийг хэрэгжүүлж, 2012 оноос энэ жилийн 08-р сарын эцэс болтол 6,34 сая юанийн энэрэл сан үйл ажиллагааны хандив цуглуулж, 5282 ядуу хүндрэлтэй өвчтөн, 2264 нүдний болор цайх өвчтэй өвчтөн, чихрийн шижин өвчнөөс болж нүдний хараагаа алдсан, удамшлын нүдний өвчин, гадна гэмтлийн нүдний өвчтэй ядуу хүндрэлтэй өвчтөнүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, 27,99 сая юанийн эмнэлгийн зардал хэмнэж өгсөн байна.
Тунляо хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоогоор ахлуулсан ядуурлыг бууруулах эмчилгээний баг Кайлү шянь, Хүрээ хошуу, Хорчин Зүүн Гаран хойд хошуу, Найман хошуу, Зарууд хошуу зэрэг хошуу шянь 56 сум сууринд ажиллаж, нүдний өвчнөөс болон хараагаа алдсан өвчтөнд эмчилгээ хийхээр болжээ.
Тунляо хотын хараагаа алдахаас сэргийлэх, хараагүйчүүдийг эмчлэх нийгэмлэгээс Тунляо хотын Нүдний Өвчнийг Сэргийлэн Засах эмнэлгийн хороог хотын ядуу буурай өвчтөн болон нүдний өвчнөөс болоод хараагаа алдсан өвчтөнийг эмчилж, тусгай эмнэлгийн хороо байгуулахын зэрэгцээ ядуу буурай хараагаа алдсан өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийхээр бүх хошуу шянь, хот дүүрэгт мэдэгдэл буулгаж, бүх хошуу шянь, хот дүүргийн Хөгжлийн Бэрхшээлтэй хүмүүсийн холбоо тухайн газрын хараагаа алдсан ядуу буурай өвчтөнийг бүртгэн, Тунляо хотын Нүдний Өвчнийг Сэргийлэн Засах Эмнэлгийн хороонд ирүүлэн үнэ төлбөргүй мэс засал хийжээ.
Тус эмнэлгийн хороо бүх хүчээрээ ядуу буурай нүдний өвчтэй иргэдэд хараа оруулах мэс засал хийв. Үүний хамт тус хотын хэсэг хошуу шянь, хот дүүргийн эрүүл мэндийн салбар болон хэсэг нүдний өвчтэй өвчтөнд хараа оруулах мэс засал хийх, хараагаа алдагсдад сургалт явуулах зэрэг ажлыг хийсэн байна.
