solongonews
“Тал нутгийн бяцхан баатар эгч дүү” дуулалт жүжиг тоглогдлоо
2017-08-28 17:07
14 дэх удаагийн Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг жүжгийн нэг болох дуулалт жүжиг “Тал нутгийн бяцхан баатар эгч дүү” энэ сарын 27-ний өдөр Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд боллоо.

Уг дуулалт жүжиг нь тал нутгийн бяцхан баатар эгч дүү Лүньмэй Юйрүний 53 жилийн өмнө зуд шуургатай тэмцэж, нэгдлийн хонин сүргийг аварсан баатарлаг үйл ажиллагааг дуу бүжгийн хэлбэрээр тоглосон байна. Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн бүжигчид 2 сар гаруй тун завгүй бэлтгэл хийснээр уг том бүтээлийг тоглон гаргажээ.

Тал нутгийн бяцхан баатар эгч дүүгийн түүх нь анх удаа дуулалт жүжгийн хэлбэрээр тайзанд тоглогдож, үзэгч олныг баясгасан байна. Лүньмэй Юйрүнь эгч дүүр хоёр ч урилгаар энэ удаагийн тоглолтыг үзэж сонирхжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл