solongonews
Улсын хаалга аялал жуулчлалын газар 4 A зэрэглэлтэй болжээ
2019-05-08 10:22
Эрээн хотын Улсын хаалга аялал жуулчлалын газар 4 A зэрэглэлтэй болжээ.

ӨМӨЗО-ы Соёл, Аялал жуулчлалын танхимаас Эрээн хотын Улсын хаалга аялал жуулчлалын газрыг 4A зэрэглэлийн аялал жуулчлалын газраар сонгогдсоныг саяхан зарлажээ. Эрээн хотын Улсын хаалга аялал жуулчлалын газар нь Улсын хаалга, хилийн тоот хөшөөгөөр цөм болгон "Хилийн соёл", эх оронч үзлийн сургалтаар гол сэдэв болгон Эрээн хотын түүхэн хөгжлөөр гол шугам болгон, улсын дотоодын хилийн соёлын өвөрмөц онцлог, аяллын тойрог, цэргийн амьдралыг турших, эх оронч үзлийн сургалтыг нэгтгэсэн ерөнхий чанартай жуулчны газар юм. Мөн хил хязгаар орныг шууд харах бүс, жуулчид эндээс байгаль хүмүүнлэгийн түүх, Улсын хаалга, хилийн тоот хөшөө, зам тээврийн өөрчлөлт, гадаадад дэд бүтцээр холболдох, хилийн менежмент зэрэгтэй танилцах боломжтой.

“БНХАУ” хэмээх том үсэгтэй улсын хаалгаар олон улсын төмөр зам нэвтэрч уг төмөр зам нь Бээжин хот болон Улаанбаатар хот, Москва хотыг холбосон гол зам бөгөөд Ази Европын эх газрын гүүр хэмээгддэг.

Эрээн хот нь ӨМӨЗО-ы хойд талд оршиж, Монгол Улсын Замын-Үүд хоттой хил зааглан байрлаж, Хятадаас Монгол Улсад нээлттэй хамгийн том хуурай замын боомт болно. Мөн Хятадын Евро-Азийн эх газрыг холбосон хамгийн хялбар зам гүүрийн бэхлэлт болно. Боомтын давуу талдаа тулгуурлан нам засгийн удирдлага дор хотын ард иргэд Эрээн хотын эдийн засгийн хөгжил тогтвортой, нээн хөгжүүлэх төрийн бодлогыг бүрэн гүйцэд ашигласан, шинэчлэлийг ахиулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн, боомтын эдийн засаг, нийгмийг тогтвортой эрүүлээр хөгжүүлэх зорилт тавин бүх хүч чадлаараа хичээн ажиллаж байгаа. Боомтын газар зүйн байршлын давуу талаас гадна Эрээн хот нь аялал жуулчлалын нөөц баялаг элбэгтэй юм. Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь Үндэсний хөгжүүлэх нээлттэй туршилтын бүсийн бүтээн байгуулалтаар удирдлага болгон, хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тасралтгүй төгөлдөржүүлэн, онцлог бүхий аялал жуулчлалын брэндийг бий болгож, Эрээн хотыг умардад нээлттэй байх шижир алтан гүүрийн бэхлэлт болгон хөгжүүлж, хил орчмын онцлог бүхий соёл, аялал жуулчлалын суурин газар болон хойд хэсгийн бүс нутгийн хил дамнасан аялал жуулчлалын төвлөрөл түгээлтийн төв болгон хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл